Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн удирдлагын тухай ойлголт
Нийгмийн аливаа үйл хэрэг тодорхой чиглэл, зорилготой, удирдлагын хүрээнд явагддаг. Маркетингийн удирдлага нь бизнесийн байгууллагын өмнө тавигдаж буй зорилтыг тодорхойлон төлөвлөн хэрэгжүүлэх, хэрэглэгчдийн эрэлтийг судлан түүнд үйлдвэрлэгч худалдан авагчдын үйл ажиллагааг зохицуулан, борлуулалтыг явуулах, бизнесүүдийн зах зээлд эзлэх байр суурийг өргөтгөх, тэдний өндөр ашиг олох боломжийг нэмэгдүүлэх хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулна. Өөрөөр хэлбэл, маркетингийн удирдлага гэдэг нь хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн харилцааг зохицуулдагаараа бусад удирдлагаас ялгаатай.
Удирдлагын шинжлэх ухааны арга зүйн чухал хэрэглүүр нь маркетингийн судалгаа, мэдээлэл хоёр юм. Зах зээлийн нөхцөлд хаана ямар бүтээгдэхүүн их эрэлт хэрэгцээтэй байгаа, үнэ ханш ямар байгааг бүх талын мэдээлэл авч түүндээ судалгаа хийсний үндсэн дээр бизнесийн үйл ажиллагааг төлөвлөн явуулдаг.
Дэлхийн нийт улс орнуудын нийтлэг зүйл нь зах зээлийг тодорхой зорилго, бодлого, стратегиар залж чадсан орнууд оршин тогтнох явцдаа эрчимтэй хөгжлийн үе шатанд орсон байна. Зах зээлийн удирдлагыг гурван түвшинд авч үздэг.'
         1.    Засгийн газар
         2.    Бизнесийн байгууллага
         3.    Бизнесийн бус байгууллага
•    Засгийн газар нь засгийн эрх барих хугацаандаа парламент, Их хурлаар батлагдсан тухайн улсыг хөгжүүлэх олон жилийн хөтөлбөрийн дагуу удирдлагын хэлбэр, аргаа  сонгож  боловсруулж хэрэгжүүлдэг.
•    Бизнес эрхэлдэг байгууллага компани, корпораци нь тухайн орны зах зээлийн харилцааг зохицуулахдаа үндсэн болон бусад хуулийн заалтад нийцүүлэн өөрийн үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг төлөвлөж, хянаж хэрэгжүүлдэг.
•    Ашгийн бус эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн байгууллагууд нь нийгэмд хэрэгцээтэй үйлчилгээ явуулдаг. Ингэхдээ тэд нийгэмд үйлчлэх эрх, зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авч хуулийн хүрээнд ажилладаг.
Маркетингийн нэрт эрдэмтэн профессор Ф. Котлер - "Маркетингийн удирдлага бол тодорхой зохион байгуулалтын зорилтыг шийдвэрлэж, ашиг олох, борлуулалтаа өсгөх, зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхийн тулд худалдан авагчтай хийх үр ашигтай арилжааг дэмжих, хэрэгжилтэд нь хяналт тавих, эдийн засгийн шинжилгээ хийх, төлөвлөх үйл ажиллагаа" болохыг тодорхойлжээ. Маркетингийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх нь янз бүрийн шатны маркетингийн удирдлагын ур чадвараас хамаардаг. Тухайлбал: маркетингийн удирдлагын дээд шатны менежерүүд байгууллагын удирдах хүмүүст багтдаг бол дунд шатны удирдлагад барааны менежер, сурталчилгааны менежер, зах зээлийн менежер, борлуулалтын менежер ордог. Эдгээр нь тус тусын үүргээ биелүүлж, өндөр хариуцлага хүлээж ажилладаг. Маркетингийн менежерүүд зах зээлд ямар үйл ажиллагааг, ямар хугацаанд, ямар бодлого, чиглэлээр явуулахыг мэргэжил мэдлэгийн өндөр түвшинд төсөөлж, шийдвэр гаргадаг.
Маркетингийн удирдлагын шийдвэр оновчтой, зөв болсноор байгууллагын өрсөлдөх чадвар сайжирч, мөнгөн санхүүгийн хуримтлал нэмэгдэж, эцэстээ байгууллага тогтвортой хөгжиж, нийгэмд байр сууриа бэхлжүүлсээр байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats