Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн удирдлагын үзэл баримтлал, байгууллагын маркетинг, түүний хөгжлийн чиглэл, хандлага.
Байгууллагын удирдлагууд өөрсдийн үйл ажиллагааг бэрхшээлгүй явуулахын тулд зах зээл дээр хамгийн ашигтай ажиллах чиглэлээ сонгодог. Энэ нь зах зээлийн багтаамж, эрэлт, нийлүүлэлтийн байдал, хэрэглэгчийн сонирхол, төлбөрийн чадвар зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.
Байгууллага нь ашиг олох, нийгмийн асуудлыг шийдэх, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг чиглэлээсээ хамаарч маркетингийн үйлчилгээ нь харилцан адилгүй байдаг.
Ямарч байгууллага зах зээлд бараа, бутээгдэхүүн нийлүүлнэ. Энэ нь хэрэглэгчийн эрэлтэд зохицсон үед ашигтай байна. Хэрэв эрэлтэд нийцээгүй бол бүтээгдэхүүний борлуулалт саатаж, санхүүгийн бэрхшээл тохиолддог. Эндээс үзэхэд зах зээлд эхэлж оролцох хувь хүн, байгууллага бүр урьдаас судалгаа хийж, тодорхой хугацаанд турших замаар маркетингийн оновчтой үзэл баримтлал боловсруулах боломжтой.
Дэлхийн түүхэнд маркетингийн удирдлагын үзэл баримтлал нь нийтлэг 5 үе шатыг туулан хөгжжээ. Yүнд:
1st.    Yйлдвэрлэлийг боловсронгуй болгох үзэл баримтлал.
•    Бараа илүүдсэн үед хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээнд нийцэх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуучныг шинэчлэх.
•    Барааны үнэ өндөржвөл хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлж зардал хэмнэх гэсэн хоёр үндсэн зүйлд тулгуурладаг байна. Манай өнөөгийн нөхцөлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эрэлт, хэрэгцээ ихтэй учраас үйлдвэрийн бүтээгдэхүүний илүүдэл гэж одоогоор байхгүй юм. Харин нийтүүлэлтийг зохион байгуулах явдал чухал юм. Хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулдаг үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
2nd.    Бараа бүтээгдэхүйн үзэл баримтлал. Тухайн үед ямар бараа чухал байгааг мэдэрч,түүнд үйлдвэрлэлээ зохицуулах явдал чухал юм.
3rd.    Худалдааны үйл ажиллагааг идэвхжүүлэх үзэл баримтлал. Энэ нь маркетингийн зорилгын гол ноён оргил буюу амин зүрх, түүний лугшилт болсон худалдан борлуулах ажиллагаа юм.
4th.    Маркетингийн үзэл номлол. Маркетингийн ухаан анх үүсэн хөгжихдөө бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтын чөлөөт өрсөлдөөнийг боосон капиталын бөөгнөрөл, монополийн ноёрхолыг устгахын тулд үүсч хөгжсөн түүхтэй ажээ. Маркетингийн энэ үндсэн зорилтоос түүний үзэл номлол урган гарчээ. Орчин үеийн маркетингийн ухааны үзэл номлол нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа арилжааны талаар аж ахуйн нэгж бүрийн зорьсондоо хүрэх овсгоо, самбаатай ухаалаг үйл ажиллагааны гол үндзслэл, чиглэл нь болдог. Пүүс, компани, хоршоо, аж ахуйн нэгж бүр зорьсондоо хүрэхийн тулд зах зээлийн эрэлт, хэрэгцээг өрсөлдөгчөөсөө байнга урьдчилан мэдэж, худалдан авагчдын хүсэж буй барааг хүргэн худалдан борлуулж ашиг, орлогоо цаг үргэлж нэмэгдүүлж байх явдал юм. Yүнээс урган гарсан маркетингийн таван үндсэн үзэл номлол байдаг байна.
•    Хэрэгцээг хайж олоод түүнийг хангах.
•    Yйлдвэрлэж чадах зүйлийг бус, худаддан борлуулж чадах зүйлийг үйлдвэрлэх.
•    Бараагаа бус хэрэглэгчдээ хайрлах.
•    Таны тааллаар болог гэсэн зарчмаар үйлчилж байх.
•    Та дандаа манай түнш байж байнга үйлчлүүлж байгаарай.
5th.    Маркетингийн нийгэм – ёс суртахууны үзэл номлол. Энэ номлол бол хамгийн сүүлд гарч ирсэн үзэл номлол юм. Энэ нь өнөөгийн дэлхий дахинд хурц асуудлууд болон тавигдаж буй хэт үйлдвэржилт, байгалийн нөөц баялгийн хомсдол, газар, агаар мандлын бохирдолг, хүн амын асар тургэн өсөлт зэргээс урган гарч ирсэн үзэл номлол юм.
Байгууллагын маркетинг нь менежер худалдан авагчийн эрэлт, хэрэгцээ, зан төлөв болон өрсөлдөгчөө судалснаар юу, хаана, хэзээ, хичнээн хэрэгцээтэйг илрүүлж улмаар орчины хүчин зүйлийн нөлөөллийг тооцон хэсэгчлэл хийх, зорилтот зах зээлээ сонгох, бараа үйлчилгээг худалдаи авагчийн оюун ухаан, ухамсарт хүргэх стратегиа тодорхойлон түүнд хүрэх. бараа, үнэ, хуваарилалт, урамшууллын тактикийг - тусгасан маркетингийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтэнд нь хяналт тавих явцдаа зах зээлээ мздээллээр хангах удирдлагын бүхэл бүтэн цикл /зураг1/ юм.









Зураг 1. Байгууллагын маркетингийн удирдлагын процесс.








Маркетингийн үзэл баримтлалаас үндэслэн байгууллагын удирдлагад маркетингийн эзлэх байр суурь тодорхойлогдож ирсэн юм. Yйлдвэрлэл төвтэй байхад маркетинг бусад функцтэй ижил үүрэгтэй байсан бол улмаар илүү чухал, эцэст нь удирдлагын гол үүргийг гүйцэтгэх болжээ. /Зураг 2/



Зураг 2. Үйлдвэрлэл ба маркетинг төвтэй байгууллагын удирдлага



Түүхэн явцад 1960 аад онд Америкийн олон корпорацийн хувьд хэрэглэгч, түүний сонирхол үйлдвэрлэлийг хянах үүрэгтэй болж хувирчээ. Тэгэвч үйлдвэрлэгчийн сонирхлыг тооцоогүй хэрэглэгчийн эрэлтийг баримжаалсан энэхүү удирдлага эцэстээ зардлыг өсгөж, үр ашгийг бууруулахад хүргэж эргээд үнэ өсөж нийт борлуулалт унахад нөлөөлсөн байна. Иймээс үйлдвэрийн удирдлагад маркетингийн эзлэх байр суурийг тодорхойлох үүрэг дахин тулгарч маркетинг нь хэрэглэгч, үйлдвэрлэгчийг уялдуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эндээс маркетингийн үзэл баримтлалын хөгжил хувьсал нь корпорацийн дотоод төлөвлөлт, удирдлагын системийг өөрчлөх гол хүчин зүйл болж, байгууллагын маркетинг нь удирдлагад шийдвэрлэх үүрэгтэй, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн сонирхлыг тэнцвэржүүлэгч хүчирхэг хэрэгсэл болжээ гэж үзэж болно.


Зураг 3. А – Хэрэглэгч төвтэй удирдлага, Б – Хэрэглэгч төвтэй уялдуулагч маркетинг



Байгууллагын хөгжлийн чиг хандлагыг дараах схемээр харуулав.














Зураг 4. Байгууллагын хөгжлийн чиг хандлага











Байгууллагын хөгжлийн чиг хандлага нь байнга өөрчлөгдөж байдаг. Одоо ба ирээдүйд өөрчлөлтийн чиглэл агуулгыг нэгтгэсэн судалгааны хандлагыг дараахи хүснэгтээр харуулав.
Хүснэгт 1
Байгууллагын хөгжлийн өөрчлөлт


Үүнээс үзэхэд байгууллагын ирээдүйд чиглэсэн хөгжлийн хандлага нь нэг талаас дэлхийн глобалчлалтай нэгдэх, нөгөө талаас оюуны чадавхи улс орон бүрд нийгмийн хөгжлийн гол залуур - чиглэл болохыг харуулж байна.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats