Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн үүрэг, ач холбогдол
Маркетинг бол хэрэглэгчдэд илүү Сайн бараа, үйлчилгээг хямд үнээр олж авах боломж олгодог. Энэ бараа үйлчилгээ нь сонголт хийх нөхцөл хангагдсан эсэхээс шалтгаалдаг, Сонголтын бололцоо зах зээлд их байх тутам хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилдэг. Өөрөөр хэлбэл байгууллагууд ашиг орлогоо нэмэгдүүлэх болон хэмнэх аятай боломж олж авна гэсэн үг. Эдийн засгийн хувьд үзвэл маркетинг бараа, үйлчилгээ хэрэглэж буй хэрэглэгч нарт ашигт чанар, үнэ цэнэ авчирдаг. Энэхүү ашигт чанар нь дөрвөн төрөлд хуваагдана. Yүнд:
1.    Хэлбэрийн
2.    Орон зайн
3.    Цаг хугацааны
4.    Эзэмшлийн
Эдгээрийг тодруулж үзье.
1. Бараа, үйлчилгээ нь хэлбэрийн ашигт байдлыг төрүүлдэг. Хүмүүсийн сэтгэл булаасан өнгө үзэмжтэй барааг худалдах, үсчин, гоо сайхан, залуучуудын соёлын хэрэгцээт эрэлтийг буй болгох, чанартай боловсрол, мэдлэг, ур чадвар олгох сургуулиуд олширох зэргийг нэрлэж болно. Жишээ нь АНУ-д Харвардын Их Сургууль төгссөн хүнийг дэлхийн аль ч улсад ажилд авах эрэлттэй байдаг гэх мэт.
2. Орон зайн (зах зээлд хүргэх) ашигт байдал нь хэрэглэгчдэд хэрэгцээтэй байгаа тэр бараа, үйлчилгээг хүргэхийг хэлнэ. Хүмүүс мөнгийг хэмнэлттэй зарцуулахын тулд хамгийн ойр дөт зам сонгох нь ашиг олох нэг гол арга мөн. Иймээс эдийн засгийн өгөөжийг дээшлүүлэхдээ орон зайн асуудлыг тооцдог.
3. Цаг хугацааны ашигт байдал нь бараа үйлчилгээ хэзээ хэрэгтэйг харуулдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нарт таны бараа, үйлчилгээ хэдийд шаардлагатай тэр хугацаанд бэлэн болгоно гэсэн үг. Аливаа бараа, үйлчилгээ хүнд хэрэгцээтэй тэр үеийг мэдрэх нь бизнест амжилт олох гол нөхцөл болдог. Энэ үеийг цаг хугацааны хүчин зүйл ч гэж үзэж болно. Учир нь хүмүүст эрэлт  буй болсон тэр үед зах зээлийн үнэ хамгийн өндөр байдаг. Иймээс цаг хугацааны ашигт чанарыг мэдэхгүйгээр бизнест ашиг олох боломжгүй.
4. Эзэмшлийн ашигт байдал нь үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд бараа шилжсэн нөхцөлд өмчлөгч нь  өөрчлөгдөж бараа, үйлчилгээг эзэмших эрхийг хэрэглэгч эзэмшдэг. Жишээ нь кино зохион бүтээгч сонгодог кино худалдан авах тендерт шалгарсан бол киногоо худалдаж үнийг авсан нөхцөлд зохиогчид эрхээ шилжүүлдэг: Yүнээс хойш тухайн киног өөр оронд үзүүлсэний орлогыг анх зохиогч авахгүй худалдан авсан байгууллагад   эрх нь шилждэг. Ийм ашигт чанарыг маркетинг эрэлтээр дамжуулж буй болгосноороо хэрэглэгчдэд ач холбогдолтой байдаг.
Улс орны эдийн засгийн түвшин улс төрийн үзэл баримтлалаас шалтгаалахгүйгээр маркетинг үйлчилж байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт нь түүхий эд, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний    хуваарилалтын системийг сайжруулах зэргээс хамаардаг. Маркетингийн ухаан дэлхийн бүх улс орон, байгууллага хүмүүст хэрэгтэй. Yүнд:
МАРКЕТИНГ нь 1-рт, улсын эдийн засагт, 2рт: үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид, З-рт хувь хүмүүст, 4-рт олон улсын эдийн засагт үйлчилдэг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудалд маркетингийн ухааны мэдлэгээр хариулт өгдөг гэсэн үг. Yүнд:
1.    Улсын эдийн засагт:
a.    Хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх
b.    Эдийн засгийн хүчин чадлаа бэхжүүлэх
c.    Судалгаа шинжилгээний үр дүнг ашиглах
2.    Yйлдвэрлэгч, аж ахуйн нэгжид:
a.    Зах зээл судлах
b.    Өрсөлдөгчөө таних
c.    Гадаад орчны нөлөөлөлд үйл ажиллагаагаа нийцүүлэх
d.    Хэрэглэгчийн зан төлөв, эрэлтийг мэдрэх
e.    Рискээс хамгаалах, аюулыг саармагжуулах
3.    Хувь хүмүүст:
a.    Мэдээлэл цуглуулж зах зээлийн үйл ажиллагааг урьдчилан мэдрэх
b.    Өрсөлдөгчөө судалж, үйл ажиллагааны чиглэлээ сонгох
c.    Зардал багасаж, цаг хэмнэх
d.    Олон хувилбарыг тооцож, үр ашигтай боломж олж авах
4.    Олон улсын эдийн засагт үйлчилнэ.
a.    Дэлхийн орнуудын зах зээлийн харилцааг зохицуулах
b.    Олон улсын мэдээлэл солилцоог хөгжүүлэх
c.    Дэлхийн аж ахуйн нөөцийг хамтран зохистой ашиглах арга замыг илэрхийлэх зэрэг асуудлыг зөвхөн маркетингийн мэдлэг мэргэжлийн үүднээс шийдвэрлэж чадна.
Маркетинг нь аж ахуйн нэгж, салбаруудын шийдвэр гаргахад оролцохын дээр Засгийн газар, эрүүлийг хамгаалах, боловсрол, нийгмийн бус салбарт өргөн хэрэглэгдэнэ. Эндээс үзэхэд маркетинг өргөн хүрээнд хэрэглэгддэгийг харж болно.
Маркетингийн мөн чанар. Зах зээлийн чөлөөт тогтолцоонд үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн их болох тутам эрэлт, нийлүүлэлтийг ихэсгэдэг, Энэ нь худалдан авагчдын эрэлт, хэрэгцээний баримжаат зах ззэлийн хамгийн гол хөдөлгөгч хүч болдогт оршино. Төлөвлөгөөт эдийн засагт "бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээр зохицуулах" гэдэг өрөөсгөл чиг хандлага орхигдож зах зээл бух асуудлыг нийтээр хүлээн зөвшоорөгдсөн хуулийн хурээнд зохицуулахын төлөө үйлчлэхэд маркетингийн мөн чанар чиглэгдэнэ. Тэгвэл эдийн засаг нь аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахад гол анхаарлаа тавьдаг бол маркетингийн бодлого нь бараа таваарыг түгээхэд хэрэглэгчдэд үйлчлэхэд тохиромжтой боломж олж авахад л үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Энэхүү хөдөлгөгч хүчний гол утга нь эрэлт нийлүүлэлтийн харилцаанд илэрлээ олдог.
XX зуун хүртэл дэлхий нийтээр бүтээгдэхүүн, борлуулалтын чиглэлтэй маркетинг ээлжилж үйлчилж байснаа XXI зуунд хэрэглэгчдэд хандсан чиглэлтэй болж, үйлдвэрлэл, борлуулалтын үе шат бүрд үнэлэлт, үнэт чанарын хяналт тавьж, ажил үйлдлийн өмнө ирээдүйн үр дүнг урьдчилан тооцсон маркетингийн стратеги төлөвлөлтийг хэрэглэх аргад шилжсэн байна. Энэ үеэс маркетинг бол байгууллагын худалдаа, борлуулалтын урт хугацааны зорилтыг шийдвэрлэх иж бүрэн хандлагад орсон юм. Ингэснээрээ маркетинг нь бүтээгдэхүүний чанар, дизайн, өнгө үзэмжийг сайжруулж хэрэглэгчийн сонирхлыг татах болсон.
Орчин үеийн маркетинг нь хэрэглэгчийн сонирхлын судалгаанд үндэслэж тэдний эрэлт хэрэгцээг баримжаалж үйлдвэр, үйлчилгээнд өндөр бүтээмжтэй технологи хэрэглэж борлуулалтын сувгуудыг сонгон олж, бараа үйлчилгээний соёл, зарлал, мэдээлэл, сурталчилгааны сонирхолтой арга хэрэглэж байгаа нь маркетинг нийгэм, байгууллага, аж ахуйн нэгжийн зорилгыг хэрэгжүүлэх хамгийн дөт, хамгийн энгийн хэлбэрээр хүмүүст үйлчлэх шинжлэх ухаан болж байна. Иймээс маркетингийн үйлчилгээний мөн чанар нь зах зээлийн эрэлтийн дагуу зорилгоо оновчтой болгож, зах зээлийн сонгосон элементэд нэвтэрч, ашигтай ажиллах хөшүүрэг болдогт оршино.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats