Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн агуулгын хувьсал ба хэлбэрүүд.
 Маркетингийн гол үүрэг бол:
     1.    Таваар үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах,
     2.    Зах эээлийг судлах,
     3.    Мэдээлэл цуглуулж судалгаа хийх,
     4.    Аж ахуйг зохицуулан хөтлөн удирдах,
     5.    Нийлүүлэлтийг зохион байгуулах,
     6.    Үнэ тогтоох,
     7.    Үйлчилгээг өрнүүлэх,
     8.    Олон улсын ба нийгмийн шаардлагад үйл ажиллагаагаа зохицуулах,
     9.    Өндөр ашиг олж байх явдал юм. Эдгээр нь маркетингийн үйл ажиллагааны ноён нуруу болсон борлуулалтын ажлын үр дүнд хэрэгжинэ.

Маркетингийн ажиллагааг дараах байдлаар ангилдаг.
•    Хэрэглэгчийн баримжаат маркетинг. Энэ нь хэрэглэгчийн эрэлтийг
хангах чадавхи, боломжийг судлан ажиглаж ажиллах явдал юм.
•    Бүтээгдэхүүний баримжаат маркетинг гэдзг нь үйлдвэр шинэ бараа
бүтээх, хуучнаа шинэчлэн сайжруулахыг гол болгоно. Маркетинг нь олон хүчин зүйлийн өөрчлөлтөөс шалтгаалж янз бүрийн хэлбэртэй байна. Эдгээрийг дараахи байдлаар ангилна.
•    Буурах маркетинг. Энэ нь барааны нөөц, түүхий эдийн хомсдол,
үйлдвэрлэлийн боломжийн хангалтгүйгээс бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг багасгаж буй үйл ажиллагаа юм.
•    Боломж өөрчлөгдсөн маркетинг. Энэ нь тодорхой бараа үйлчилгээ бүх сегментэд буюу ихэнх хэсэгт гологдсон нөхцөлд эрэлтийн сөрөг байдал үүсэх үзэгдэл юм.
•    Эсрэг үйлчилгээний маркетинг. Энэ нь нийгэм ба тодорхой хэрэглэгчдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулсан бараа, үйлчилгээний нэг хэсгийг оновчгүй гэж тооцохыг хэлнэ.
•    Хөгжиж буй маркетинг гэдэг нь барааны эрэлт буй болох нөхцөлд хэрэглэгдсэн үйл явц нь эрэлтийн чадавхи буй болгох бодит үйл
ажиллагаа юм,
•    Өөрчлөгдөх маркетинг. Барааны амьдралын мөчлөгийн үечлэлээс хамаарч аливаа нэгзн цаг үе болон барааны төрлүүдэд эрэлт буурах зайлшгүй байдал гарахыг өөрчлөгдөх маркетинг гэнэ.
•    Зэрэгцэх маркетинг нь хэрэглээний баримжаат зах зээлийн нөхцөлд үйлдвэрийн хүч чадал мэдэгдэм дээшлэх, үйлдвэрийн хэмжээ хэвийн байхад тухайн барааны зах зээлийн эрэлт, хэрэгцээ их болохыг хэлнэ.
•    Төвлөрсөн маркетинг нь нэг буюу нилээд тооны харилцагчдын үйл ажиллагаанд маркетингийн хүчийг онцлон төвлөрүүлэх явдал юм.
•    Нийтийн маркетинг. Янз бүрийн худалдан авагчдад зориулагдсан нэг төрлийн ба адил төстэй барааны нийт үйлдвэрлэлт, хуваарилалт, борлуулалтьш урамшуулалыг хангахгай холбоотой үйл явцыг нийгийн маркетинг гэдэг ажээ.
•    Yйлдвэрлэлийн маркетинг гэдэг нь үйлдвэрлэлийн хэрэгцээнд болон
дамжуулан худалдах зориулалтаар бараа үйлчилгээг нэг үйлдвэрлэгчээс нөгөө үйлдвэрлэгч – хэрэглэгч байгууллага худалдан авах үйл ажиллагааг хэлдэг байна.
•    Туршилтын маркетинг. Энэ нь нэг буюу хэд хэдэн сонгож авсац бүс нутагт борлуулалтын үйл ажиллагаа явуулж, барааны борлуулалт, эрэлтийн байдалд ажиглалт хийж, түүний хөгжлийн бодит төлөвийг тогтоох явдал юм.

Маркетинг бол бусад бүх тогтолцооны адил өөрийн чиглэл, арга, хэрэгжих зорилго, үйл ажиллагаа явуулах дэг журамтай байдаг.
Маркетингийн чиглэл нь бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын бодлогыг гол болгон явуулах, үнэ бүрдүүлэх, бараа борлуулах зохион байгуулалт, харилцагчидтай холбоогоо бэхжүүлэх явдад байдаг.
Арга нь маркетинг хэрэгжүүлэх арга зам, тооцоо, шинжилгээ, загварчилал, төсөөлөл, зураглал, зохицуулалтуудаас хамаардаг.
Шийдвэрлэх зорилтуудад:
-    Зах зээлийг иж бүрнээр нь судлах,
-    Эрэлтийн чадвахи ба хангагдаагүй эрэлтийг илрүүлэх,
-    Барааны нэр төрөл, үнийг төлөвлөх,
-    Байгаа эрэлтийг дүүрэн хангахын төлөө арга хэмжээг боловсруулах,
-    Борлуулалтыг төлөвлөх ба хэрэгжүүлэх,
-    Үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулах гэсэн зорилтууд орно.
    Иймд маркетингийн судалгаа шинжилгээ нь үйл явцын бодит байдал, эгзэгтэй шинж төлөвийг бүх талаар харж, бодит амьдралын үйл явцыг онол, стандарт, хууль зүйтэй харьцуулан дүгнэлт хийж, гарсан алдаа мадагийн учир шалтгааныг тогтоодог байх ёстой. Иймд маркетингийн судалгааг тодорхой цаг хугацаанд цэгцтэй явуулж судалгааг төгс хийх шаардлагатай. Yнэн, бодитой, байнгын авдаг мэдээлэлд тулгуурлан маркетингийн цаашдын үйл ажиллагааны төсөөлөл зохиодог.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats