Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн тодорхойлолт.
Маркетингийг хүмүүсийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах зорилгоор солилцоо явуулахын тулд зах зээлтэй харилцах хүний үйл ажиллагаа гэж ойлгож болно.
3ах зээлийн харилцааны нөхцөлд юуг үйлдвэрлэж, хаана, ямар үнээр борлуулахыг нийгмийн эрэлт, хэрэгцээ тодорхойлдог. Борлуулалт нэмэгдвэл үйлдвэрлэл аяндаа өснө. Тэгэхээр чухам ямар барааны эрэлт, хэрэгцээ их байгаа, үнэ, ханш хаашаа явж байгаа талаар бүх талын мэдээлэл авч түүндээ тохируулан судалгаа хийж мэдсэний үндсэн дээр үйддвэрлэгчид зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байх ёстой ажээ. Ийм ч учраас "Юу үйлдвэрлэж чадахыг бус, юуг худалдан борлуулж болохыг үйлдвэрлэ" гэсэн маркетингийн нэг чухал үзэл баримтлал гарчээ.
Маркетинг гэдэг нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, түүнд зохицуулан хэрэглэгчдэд хандсан аж ахуйн бүхий л үйл ажиллагааг эрхлэн явуулах арга ухаан юм.
Маркетингийн үйл ажиллагаа нь барааг зохион бүтээж үйлдвэрлэх, судалгаа хийх, зам тээврийн үйлчилгээг шийдэх, хуваарилах, үнэ тогтоох, үйлчлэх асуудлыг зохион байгуулж төлбөр тооцоо хийнэ. Yүнээс үндэслэн:
a.    Худалдагчийн зах зээл. (Худалдан авагчид идэвхтэй оролцож, худалдагч санаагаа тулган хүлээлгэнэ.)
b.    Худалдан авагчийн зах зээл. (Худалдан авагчид ямар бараа, үйлчилгээ хэрэглэхээ сонгох илүү эрх эдлэнэ.) хэмээн ангилдаг.
Зах зээлийн орнуудад маркетингийг олон янзаар тодорхойлдог. Нийтэд нь маркетингийг макро, микро хоёр талаас авч үздэг.
МАКРО МАРКЕТИНГ нь эрэлт, нийлүүлэлтийг уялдуулан зохицуулж бараа үйлчилгээг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд хүргэх эдийн засгийн үйл ажиллагааны удирдлага юм. Энэ хандлагыг нийгмийн удирдлагын олон түвшинд хэрэгжүүлснээр ажил хэрэгт амжилт гаргадаг.
МИКРО МАРКЕТИНГ нь хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг урьдчилан мэдэж үйлдвэрлэгчээс худалдан авагчдад бараа үйлчилгээг хүргэх урсгал хөдөлгөөний удирдлага юм.
Иймд маркетинг нь эрэлт хэрэгцээнд тулгуурласан нийгмийн эдийн засгийн хамгийн түгээмэл харилцаа мөн.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats