Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн тухай ойлголт тодорхойлолт
2011/08/21
Чөлөөт зах зээлийн хөтлөгч нь маркетинг юм. Маркетинг нь эрэлт нийлүүлэлт үнийн асуудлыг иж бүрнээр нь хамарч үздэг.
ШУТИС-ын МИС-ын ахлах багш Ц.Гантөмөр
дэлгэрэнгүй
Маркетингийн тодорхойлолт.
2011/08/21
Маркетингийг хүмүүсийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах зорилгоор солилцоо явуулахын тулд зах зээлтэй харилцах хүний үйл ажиллагаа гэж ойлгож болно.
дэлгэрэнгүй
Маркетингийн зорилго
2011/08/21
Энэ нь зах зээлийн судалгаа, таамаглал, зах зээлийн хэсэгчлэл, орчин, өрсөлдөөнийг буй болгоход чиглэгддэг.дэлгэрэнгүй
Маркетингийн зарчим.
2011/08/21
Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг таамаглах.
Ашигтай байх.
Yйл   ажиллагаагаа нийгмийн эрэлт хэрэгцээнд чиглүүлэх.
дэлгэрэнгүй
Yйл ажиллагаа.
2011/08/21
Зах зээлийн байгууллага нь эрэлт, нийлүүлэлтийн байнгын мэдрэмжийн үндсэн дээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж борлуулна.дэлгэрэнгүй
Маркетингийг судлах арга
2011/08/21
Энэ нь өөртөө нийтлэг шинжлэх ухааны арга (туршилт, судалгааны үнэлгээ), тодорхой шинжлэх ухааны аргууд (удирдлагын онол, эдийн засгийн шинжилгээ, модел, статистик, социологи, сэтгэл судлал, математик) -ыг хэрэглэдэг.
дэлгэрэнгүй
Маркетингийн үйл ажиллагааны хэлбэр агуулга
2011/08/21
“Маркетинг” гэдэг нэр томъёо нь анх XIX, XX зууны зааг дээр Америкийн хэвлэлүүдэд гарч эхэлжээ. “Market” (зах зээл) гэсэн англи үгний язгуур дээр “Маркетинг” гэсэн нэр томъёо үүсчээ. Маркетинг хэмээх тодорхойлолтыг Америк, Англи зэрэг оронд тал бүрээс нь нилээд олон янзаар тодорхойлж иржээ. Түрүү  үеийн тодорхойлолт нь гол төлөв бараа, борлуулалтын үйл ажиллагааны хүрээнд чиглэгдэж байсан байна.
дэлгэрэнгүй
Маркетингийн агуулгын хувьсал ба хэлбэрүүд.
2011/08/21
Маркетингийн гол үүрэг бол:
     1.    Таваар үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах,
     2.    Зах эээлийг судлах,
     3.    Мэдээлэл цуглуулж судалгаа хийх,
     4.    Аж ахуйг зохицуулан хөтлөн удирдах,
     5.    Нийлүүлэлтийг зохион байгуулах,
     6.    Үнэ тогтоох,
     7.    Үйлчилгээг өрнүүлэх,
     8.    Олон улсын ба нийгмийн шаардлагад үйл ажиллагаагаа зохицуулах,
     9.    Өндөр ашиг олж байх явдал юм. Эдгээр нь маркетингийн үйл ажиллагааны ноён нуруу болсон борлуулалтын ажлын үр дүнд хэрэгжинэ. дэлгэрэнгүй
Маркетингийн үүрэг, ач холбогдол
2011/08/21
Маркетинг бол хэрэглэгчдэд илүү Сайн бараа, үйлчилгээг хямд үнээр олж авах боломж олгодог. Энэ бараа үйлчилгээ нь сонголт хийх нөхцөл хангагдсан эсэхээс шалтгаалдаг, Сонголтын бололцоо зах зээлд их байх тутам хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилдэг. Өөрөөр хэлбэл байгууллагууд ашиг орлогоо нэмэгдүүлэх болон хэмнэх аятай боломж олж авна гэсэн үг. Эдийн засгийн хувьд үзвэл маркетинг бараа, үйлчилгээ хэрэглэж буй хэрэглэгч нарт ашигт чанар, үнэ цэнэ авчирдаг.Маркетинг бол хэрэглэгчдэд илүү Сайн бараа, үйлчилгээг хямд үнээр олж авах боломж олгодог. Энэ бараа үйлчилгээ нь сонголт хийх нөхцөл хангагдсан эсэхээс шалтгаалдаг, Сонголтын бололцоо зах зээлд их байх тутам хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилдэг. Өөрөөр хэлбэл байгууллагууд ашиг орлогоо нэмэгдүүлэх болон хэмнэх аятай боломж олж авна гэсэн үг. Эдийн засгийн хувьд үзвэл маркетинг бараа, үйлчилгээ хэрэглэж буй хэрэглэгч нарт ашигт чанар, үнэ цэнэ авчирдаг.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats