Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн орчины тухай ойлголт, маркетингийн субъектууд
Үйлдвэрлэгчдийн болон бизнесийн үйл ажиллагаанд шууд болон дам нөлөөлдөг гадаад, дотоод хүчин зүйлүүдийг маркетингийн орчин гэнэ. Маркетингийн орчин нь байгууллагын үйл ажиллагааны гадна үйлчилж, тодорхой байгууллага хүмүүсийн харилцааг дэмжин, маркетингийн удирдлагад нөлөө үзүүлдэг субъектуудын нийлбэр цогц юм.










Зураг 1. Маркетингийн орчин













Маркетингийн орчинг макро, микро орчин гэж үндсэн 2 ангилалд хуваадаг. Макро ба микро орчин нь маркетингийн удирдлагын үйл ажиллагаа, маркетингийн иж бүрдэлд нөлөөлдөг. Тэдгээрийн нөлөөлөл дор явагддаг маркетингийн иж бүрдэл нь зах зээл худалдан авагчдад нөлөөлдөг.
Маркетингийн орчинд бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог, тусалдаг, харилцан хамааралтай ажилладаг түншүүд, зуучлагчид, харилцагч субъектууд болон бусад үйлчлэгчид гол байр эзэлдэг.
Маркетингийн орчин нь их өөрчлөмтгий, нарийн төвөгтэй, хөдөлгөөнтэй байдаг. Энэ нь үйлдвэрлэгч, хэрэглэгчийн аль алинд нь эерэг сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Маркетингийн орчинд үүсч байгаа, үүсч болох өөрчлөлтийг урьдчилан харах боломж бага байдаг. Иймээс хэзээ ч, ямар ч үед хүнд байдал, хүчтэй цохилт ирж магадгүй.
Маркетингийн субъектууд
Үйлдвэрлэгчид, үйлчилгээний байгууллага, бөөний ба жижиглэн худалдааны байгууллага, маркетингийн мэргэжилтэнүүд зэрэг нь маркетингийн субъектыг бүрдүүлнэ.













Зураг 2. Маркетингийн субъектууд









Маркетингийн хянагдах ба үл хянагдах орчин
Маркетинг нь хянаж болох ба хянаж болдгүй олон хүчин зүйлүүдийн хүрээлэл дунд оршин тогтнодог.







Зураг 3. Маркетингийн хянах ба үл хянагдах хүчин зүйлс






Эргэх холбоо нь хянаж болдогүй хүчин зүйлүүд, тэдгээрийн хүчтэй ба сул талд үнэлгээ өгөхөд хэрэг болдог.
Орчиндоо зохицох нь хүрээлэн буй хянах боломжгүй орчинд аяыг даган зохицохын тулд пүүсээс гүйцэтгэж буй төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах явдал юм.
Өрсөлдөгчид бол бүтээгдэхүүний үнийг өсгөх, бууруулах, борлуулалтын хэмжээг ихэсгэх, багасгахад нөлөөлдөг. Мөнгөний ханш уналтын түвшин борлуулалтын өсөлтөнд шууд нөлөөлдөгөөс гадна түүхий эдийн хомсдол, үнийн өсөлт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтанд сөрөг нөлөөлдөг байна. Эерэг, сөрөг талаар пүүст хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйл бол нийтийн мэдээллийн хэрэгслэл юм. Тухайн пүүсийн сайн муу талаар ярих нь тэдний үйл ажиллагааны үр дүнд нөлөөлдөг.
Хянах боломжтой хүчин зүйлүүдэд тухайн пүүсийн дээд удирдлага, түүний маркетинг хариуцсан ажилтнууд ордог байна. Дээд удирдлага нь хоорондоо уялдаа бүхий хэсэг шийдвэр гаргадаг ба тэдгээр шийдвэрийг маркетингийн алба хянаж болдог байна. Пүүс хянаж болдог хүчин зүйлүүдийн цогцолбор асуудлаар маркетингийн ерөнхий стратегийг боловсруулдаг байна.
Хянах боломжтой хүчин зүйлсийн гол хэсэг болох дээд шатны удирдлага, тэдний маркетингийн албаны шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд дараахи таван зүйл чухал үүрэгтэй байдаг.
a.    Yйл ажиллагааны салбар
b.    Ерөнхий зорилго
c.    Маркетингийн үүрэг
d.    Yйлдвэрийн эзний үйл ажиллагаа
e.    Хамт олны эвсэг, соёлч байдал.
Yйл ажиллагааны салбар гэдэг ойлголтонд бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий шинж төлөв, пүүсийн үүрэг, үйл ажиллагааны дэвсгэр нутгийн хамрах хүрээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, арга хэлбэрийг харуулдаг үзүүлэлтүүд орно.
Ерөнхий зорилго гэдэг нь тухайн пүүс, компаний тоогоор хэмжигддэг зорилт, түүний хэрэгжилт юм. Зорилтын биелэлт нь пуусийн амжилт, алдааг тодорхойлж өгдөг. Пүүсийн удирдлагын урт ба богино хугацааны зорилт нь худалдах бүтээгдэхүүн, олох ашгийн үзүүлэлтээр тодорхойлогддог.
Маркетингийн үүрэг нь пүүсийн аж ахуйн үйл ажиллагааг удирдах, хэвийн явуулахад холбогдолтой бүх хэрэгт хамааралтай бөгөөд маркетингийн үйл ажиллагаанаас тухайн пүүсийн ажил хэрэг шалтгаалдагаар тодорхойлогдоно.
Бизнесийн байгууллагын гол зорилго нь үйлдвэрлэл бус худалдан борлуулах үйл ажиллагаа бөгөөд түүнийг маркетингийн арга ухаанаар шийдвэрлэдэг учраас бизнесийн байгууллагад маркетингийн удирдлага, алба гол үүрэгтэй байдаг.
Yйлдвэрлэгчдийн эздийн үүрэг нь тэдний маркетингтай харилцан хамааралтай үйл ажиллагааг тодорхой болгохын тулд зэрэгцсэн, хавсарсан үйл ажиллагаа, атаа жөтөөнөөс аль болохоор зайлсхийх явдал юм. Yйлдвэрлэлийн, санхүүгийн, нягтлан бодохын, зохион бүтээгчдийн, хангамжийн болон судалгаа шинжилгээний хэлтсүүдийн зорилго, үзэл баримтлал, тухайн үед гүйцэтгэж буй ажил ялгаатай байдаг.
Маркетингийн удирдлага, албаны гол үүргийн нэг нь зорилгоо биелүүлэхэд хамт олны хүч санаа бодлыг нэгтгэж байх явдал юм. Yүний тулд зорилтот зах зээлийг сонгох маркетингийн зорилтоо тодорхойлох иж бүрдлийн хүчин зүйлсийг зохистой ашиглах үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж байх шаардлагатай байдаг.




Зураг 4. Маркетингийн албаны үүрэг





Зорилтот зах зээлийг сонгох үйл явцад пүүсийн хэмжээ, онцлогтой холбоотой хоёр асуудлыг шийдвэрлэдэг. Энд:
1-рт:    маркетингийн ерөнхий төлөвлөгөөний боловсруулалт
2-рт:    тодорхой хэсэг хүмүүсийн эрэлт сонирхолыг татхуйц зорилтот зах зээлийг сонгох явдал юм.
Хянах боломжгүй хүчин зүйлүүд нь пүүсийн үйл ажиллагаанд эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нь маркетингийн зохион байгуулалтын элементийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.
Хэрэглэгчид: Маркетингийн алба зорилтот зах зээлийг сонгох асуудлыг тодорхойлдог хэдий ч тэд хэрэглэгчдийн нас, орлого, гэр бүлийн байдал, мэргэжил, боловсрол, амьдралын байр суурь, хэв шинжийг хянаж зохицуулж чаддаггүй.
Өрсөлдөгчид: Пүүсийн өрсөлдөгчид маркетингийн стратеги зорилтот зах зээл дээр гаргах амжилтанд байнга нөлөөлж байдаг. Иймд гол өрсөлдөгчдийнхөө үйлдвэрлэн борлуулж байгаа бараа, үйлчилгээ, тэдний маркетингийн үйл ажиллагааны арга хэлбэрийг байнга судлаж, түүнийг давах, бодлого, стратегитай ажиллах хэрэгтэй ажээ.
Засгийн газар: Хөгжлийн тухайн шатанд үйлдвэрлэлийн ямар салбар, бизнесийн аль түвшний байгууллагыг хэрхэн яаж дэмжихээс пүүсийн маркетингийн үйл ажиллагаа хамаарна. (Засгийн газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг явуулах). Бизнесийн байгууллагын байршил, үйлдвэрлэлийн чиглэл нь хууль зүйн орчноос хамаарч өөрчлөгдөж болно.







Зураг 5. Маркетингийн хянах боломжгүй хүчин зүйлс










Эдийн засаг. Маркетингийн үйл хэрэгт эдийн засгийн цаашдын хөгжлийн тухай хэрэглэгчдийн ойлголт онцгой ач холбогдолтой юм. Хэрэв хэрэглэгчид тухайн пүүсийн ирээдүй их боломжтой, тааламжтай гэж үзвэл үйлдвэрлэлээ өргөтгөх, хөрөнгө оруулах сайн нөхцөл бүрэлдэнэ. Yйддвэрлэлийн үйл ажиллагааны нэлээд төрлийн зардал пүүсийн хяналтаас ангид оршдог. Yүнд үйлдвэрлэгч байгууллагаас тогтоосон түүхий эдийн үнэ, цалин, татварын хэмжээ, үйлчилгээний хөлс, байрны түрээс, тоног төхөөрөмжийн үнэ зэрэг ордог. Хэрэв зардал өсч байвал маркетингийн уян хатан байдал багасч, ашгийн түвшин буурдаг. Хэрэв зардал тогтвортой байвал маркетингийн судлаачид борлуулалтыг өргөтгөх, өөрсдийн ялгаварт саналаа чөлөөтэй тавих боломж өгдөг. Зардлын өсөлт нь үнийг өндөржүүлж, инфиляцийг нэмэгдүүлдэг.




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats