Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн микро орчин
 Маркетингийн микро орчин гэдэг бол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахын тулд харгалзан үзэх, харилцан хамаарал бүхий хүчин зүйлүүдийн нэгдэл юм. Үүнд:
1.    Байгууллага
2.    Бэлтгэн нийлүүлэгчид
3.    Өрсөлдөгчид
4.    Маркетингийн зуучлагчид
5.    Хэрэглэгчид
6.    Харилцагчид
Микро орчинд дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд:


Зураг 6. Микро орчинд нөлөөлөх хүчин зүйлүүд


Байгууллага.


Маркетингийн төлөвлөгөөг боловсруулахдаа байгууллагын дээд удирдлага нь эрдэм шинжилгээ судалгаа, туршилт боловсруулалтын алба, техник хангамжийн алба, бүртгэл санхүүгийн алба, үйлдвэрлэлийн зэрэг байгууллагын доторх буюу хэсэг бүлгүүдийн ашиг сонирхлыг хооронд нь холбоотойгоор авч үздэг.







Зураг 7. Байгууллагын микро орчин



Бэлтгэн нийлүүлэгчид
Аливаа байгууллага түүний өрсөлдөгчдийг тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ явуулахад нь зориулж материал, түүхий эдээр хангадаг худалдааны байгууллага, хувийн худалдаачдыг бэлтгэн нийлүүлэгчид гэнэ. Зах зээлийн үед аливаа үйлдвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид бие биенээ чөлөөтэй сонгож авах бололцоотой. Ингэхдээ хоёр үндсэн шалгуур үзүүлэлтийг харгалзаж үзнэ. Yүнд:
I.    Материал түүхий эдээр тасралтгүй хангах нөхцөл
II.    Материал түүхий эдийн үнийг тогтвортой барьж байх.
3ах зээлийн харилцаанд бэлтгэн нийлүүлэгчид жижиглэнгийн ба бөөний худалдааны хэлбэрээр оролцдог.
Маркетингийн зуучлагчид
Эдгээр нь түншүүдиин хооронд бараа үйлчилгээг хүргэх, борлуулах сурталчилахад нь тусладаг. Аливаа байгууллага хувь хүмүүсээс бүрддэг. Маркетингийн зуучлагчдыг дотор нь:
•    Худалдааны зуучид. Худалдааны байгууллагууд түнш олж өгөх эсвэл бараа үйлчилгээг нь борлуулахад шууд тусалдаг ажил хэрэгч худалдааны байгууллага, хувь хүмүүсийг худалдааны зуучлагчид гэнэ.
•    Барааны хөдөлгөөнийг зохион байгуулдаг мэргэжлийн байгууллагууд. Энэ нь компани худалдаачдын барааг хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, хэрэглэгчдэд хүргэхэд нь тусалдаг байгууллага юм.
•     Маркетингийн үйлчилгээ үзүүлдэг товчоод. Yүнд: маркетингийн судалгаа, сурталчилгаа, зарлал, чимэглэл хариуцсан болон маркетингийн зөвлөлгөө өгдөг газрууд багтдаг. Тэд барааг хамгийн тохиромжтой газар борлуулахад тусалдаг.
•    Санхүү - зээлийн байгууллага. Yүнд: банк, зээлийн компани даатгал болон үйлдвэрлэл, худалдааны ажлыг санхүүжүүлэхэд тусалдаг байгууллага багтана.
Худалдан авагч - хэрэглэгчид.
Зах зээлийн үед байгууллага өөрийн хэрэглэгчээ маш сайн судалж мэдсэн байх хэрэгтэй. Аливаа байгууллага зургаан янзын худалдан авагчийн зах зээлд гарч худалдаа, арилжаа хийх боломжтой. Зах зээлийн харилцааны нөхцөлд байгууллага, компаниуд өөрсдийн хэрэгцээтэй түүхий эд, ажиллах хүч, техник, технологи болон бусад шаардлагатай зүйлээ худалдан авагчийн, бэлтгэн ниилүүлэгчийн, зуучлагчийн, нөлөөллийн, ажиллах хүчний, дотоодын зах зээлээс худалдан авч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулдаг.





Зураг 8. Байгууллагын зах зээл



1. ХУДАЛДАН АВАГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ.
Зах зээлийн харилцааны нөхцөлд арилжаа, солилцооны ихэнх хэсгийг нэг удаагийн худалдан авагчид эзэлдэг тул "Хэлцлийн маркетинг"-д хамаардаг.
Байгууллагуудад худалдах бүтээгдэхүүн, үйлчилгээг олон удаа авч хэрэглэдэг тогтмол харилцаа их чухал. Иймээс компани, худалдааны байгууллагууд худалдан авагч нартай "Харилцааны маркетинг" хэрэглэх нь урт хугацаатай зах зээлийн орчин бүрдүүлэх боломж олгодог.
Хүснэгт 1.
Худалдан авагчийн зах зээл








Зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг хэн хэрэглэх вэ гэдэгт голлон анхаардаг. Иймээс худалдан авагчдын зан төлөв, тэдний зах зээлтэй харьцах стратегийг мэдэх нь чухал. Yүний тулд худалдан авагчдын үйлчилгээнд хэр зэрэг сэтгэл гаргаж үнэнч ханддагийг харилцааны маркетингийн шатлалын аргаар судалдаг. Энэ шатлалыг:
1.    Шинэ худалдан авагч
2.    Байнгын худалдан авагч
3.    Түншлэгчид
4.    Дэмжигчид
5.    Өмгөөлөгч гэж таван үед хуваадаг.
Энэхүү шатлал нь нэгээс 5 хүртэл дээшилнэ.
2. ДОТООД ЗАХ ЗЭЭЛ – байгууллага
Энд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний гадаад зах зээлийг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай, брэнд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дэмжих хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх, дотоодын зах зээлийг гадны нөлөөллөөс хамгаалах, дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг чанаржуулж үйлдвэрлэлийг дэмжих өргөн бололцоо олгох асуудлууд багтана.
Компанийн ажилтнууд нэг талаас худалдан авагчид, нөгөө талаас бэлтгэн нийлүүлэгчид болдог. Иймээс дотоод маркетингийг байгууллага, хүмүүс тогтмол явуулж, тодорхой нэгдмэл зорилго дор нэгдэж, үйл ажиллагаагаа хэвшмэл маркетингийн харилцаа болгон хэрэгжүүдэхэд анхаардаг. Дотоод зах зээл нь зах зээл бүрийн оролцогчыг татах, гол эрэлтийг судлах, зах зээлийн одоо ба ирээдүйн түвшинг таамаглах, зах зээлийн нөхцөл, зах зээлийн бүтэц, стратегид үнэлэлт өгөх гэх мэт харилцан уялдааг хангаж байдаг.
3. БЭЛТГЭН НИЙЛYYЛЭГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ.
Зах зээлийн хэрэгцээг түүхий эд, материал, мэргэжлийн ажиллах хүч, мөнгө капитал, мэдээллээр хангаж буй байгууллага, хүмүүсийг бэлтгэн нийлүүлэгчид гэдэг. Хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгчийн харилцан солилцох үйл ажиллагааг бэлтгэн нийлүүлэгчийн зах зээл гэнэ.
4. ЗУУЧЛАГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ.
Өөрөө ашиг олох зорилгоор бусдын бараа үйлчилгээг хэрэглэгчдэд дамжуулан худалдах зорилготой үйлчилдэг байгууллага, хувь хүмүүсийг зуучлагчид гэнэ. Зуучлагчдын ажиллагаа хоёр хэлбэрээр явагдана.
1-рт үйлдвэрлэгчтэй гэрээ хийх үндсэн дээр тэдний бүтээгдэхүүн, түүхий эдийг хэрэглэгчдэд хүргэж үйлчилдэг.
2-рт санхүүгийн чадвартай зуучлагчид үйлдвэрлэгчдээс тэдний бүтээгдэхүүн, түүхий эд, тоног төхөөрөмжийн төлбөрийг төлж худалдан авч, өөрийн олох ашгийг нэмж худалдан борлуулдаг.
5. НӨЛӨӨЛЛИЙН ЗАХ ЗЭЭЛ.
Бизнесийн байгууллага болон компаны үйл ажиллагааны чиглэлээс хамаарч нөлөөллийн зах зээлийн бүтэц харилцан адилгүй байдаг. Тээвэр зуучлалын компани нөлөөллийн зах зээлд Засгийн Газар, гааль, татварын газар, зохицуулах албад, санхүү, брокер, шинжээч, үйлчилгээний байгууллагыг багтаадаг. Зах зээлийн тухайн хөгжлийн үед үйлдвэр, үйлчилгээний ямар салбар, бизнесийн байгууллагыг яаж дэмжихээс нөлөөллийн маркетингийн үйл ажиллагаа хамаардаг.
6. АЖИЛЛАХ ХYЧНИЙ ЗАХ ЗЭЭЛ
Орчин үед шинжлэх ухаан, технологи, оюуны ертөнцөд гарсан өөрчлөлт нь аливаа байгууллагын ажиллах хүчний асуудалд ихээхэн өөрчлөлт оруулж байна.
Ажиллах хүчний зах зээлээс өндөр ур чадвартай боловсон хүчнийг шилж, сонгоход туслах боловсон хүчний маркетинг ч ач холбогдолтой байна.
Өрсөлдөгчид
Зах зээлийн эдийн засагг ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх болон нөөцийг бэлтгэхтэй холбогдсон өрсөлдөөн үүсдэг. Өрсөлдөгчид нь худалдан авагчдаас гарах зардлыг бусдаас түрүүлж авахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Өрсөлдөөн бол бүтээгдэхүүн, үйлчилгээний янз бүрийн чиглэлээр явагддаг. Нэг ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчид өрсөлдөгчийн зах зээлд эзлэх хувь, бүтээгдэхүүний стандарт, баримталж буй стратеги зэргийг судалж, өөрийн зах зээлийн бодлого, үйл ажиллагааны тактик боловсруулдаг. Иймээс байгууллага, компаниуд судалгаа, шинжилгээ хийдэг. Шинжилгээний гол зүйл иь мэдээлэл юм. Менежерүүд олон сувгаар мэдээлэл эрэн сурвалжилж, түүнд боловсруулалт хийж нууц стратеги, төлөвлөгөө хийдэг. Ингэсэнээрээ өрсөлдөөнд ялахын төлөө бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, өнгө дизайн, үйлчилгээний
өөрийн гэсэн   үзэл баримтлал,  хэрэглэгчээ татах онцлог шинжийг бүрдүүлдэг.
Түншийн харилцаатай байгууллага, хүмүүс.
Байгууллагын харилцааны маркетингийн бүрэлдэхүүнд төрөл бүрийн харилцагч байгууллага хүмүүс орно. Харилцагч гэдэг нь: тухайн байгууллагын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг, зорилтоо биелүүлэхэд нь тодорхой нөлөө үзүүлж чадах тийм бүлгийг түншийн харилцаатай бүлэг гэнэ. Санхүүгийн түнш. Энд байгууллагын санхүүгийн байдалд дэмжлэг туслалцаа үзүүлж чадах банк хөрөнгө оруулалтын байгууллага, хөрөнгийн бирж, хувь нийлүүлэгчид зэрэг харилцагчид ордог.
1.    Мэдээллийн хэрэгслийн харилцагч. Yүнд: радио, телевиз, сонин, сэтгүүлийн байгууллагууд хамаарагдана.
2.    Улсын байгууллагын түншийн харилцаатай бүлгүүд. Yүнд: татвар, санхүү, гаалийн алба, хууль хяналтын байгууллагууд багтана.
3.    Харилцагч иргэд. Энэ нь бэлтгэн нийлүүлэгчид, худалдан авагчид, дэмжигчдээс бүрдэнэ.
4.    Түншийн харилцаатай орон нутгийн бүлгүүд. Бизнесийн болон бизнесийн бус бүх байгууллагууд орон нутгийн оршин суугчидтай нягт холбоотой байх ёстой.
5.    Хэрэглэгчидээ өргөжүүлэх. Байгууллагууд өөрийн бараа үйлчилгээнд хэрэглэгчид хэрхэн хандаж байгаад байнга хяналт тавьж байх ёстой.
6.    Түншийн харилцаатай дотоод бүлгүүд. Yүнд байгууллагын ажилчин албан хаагчид, хамт олны зөвлөл, захиралын зөвлөлийн гишүүд ордог.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats