Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн макро орчин

Макро орчин гэдэг нь байгууллагын язгуур ашиг сонирхолтой голдуу харшилдаг. Байгууллага өөрөө хяналт тавьж чадахгүй, гэхдээ нөлөөлөлд зайлшгүй ороод байх тийм хүчин зүйлүүд багтана. Энэ нь зургаан үндсэн зүйлээс бүрддэг.






1.    Хүн ам зүйн хүчин зүйл
2.    Эдийн засгийн хүчин зүйл
3.    Байгалийн хүчин зүйл
4.    Шинжлэх ухаан, технологийн хүчин зүйл
5.    Улс төрийн хүчин зүйл
6.    Соёлын хүчин зүйлээс бүрдэнэ.



1.    Хүн ам зүйн хүчин зүйл. Зах зээл бүхэлдээ хүнээс бүрддэгээс хүн ам зүйн хүчин зүйл их нөлөөтэй. Хүн ам зүйн хүчин зүйлд хүний тоо, байршил, өсөлт, гэр бүлийн харьцаа, нас хүйс, эрхэлж буй ажлын төрөл, боловсрол зэргийг оруулдаг.
2.    Эдийн засгийн хүчин зүйл. Зах зээл оршин тогтнохын тулд хүмүүс байхын зэрэгцээ худалдан авах төлбөрийн чадвартай хэрэглэгчид онцгой ач холбогдолтой. Иймээс эдийн засгийн орчин гэдэгт хэрэглээний бүтэц, хүмүүсийн худалдан авах чадварт нөлөөлж буй хүчин зүйлс хамаардаг.
3.    Байгалийн хүчин зүйл. Зах зээлийн эдийн засаг нь байгаль орчныг хамгаалах зорилтод сөрөг нөлөө үзүүлж сөрөг үр дагавартай учир энэ асуудлыг төр нийгмийн хяналтанд авч байдаг. Байгаль орчинд гарч байгаа өөрчлөлтөнд байгууллагын үйлдвэрлэл, бараа таваар борлуулалт ихээхэн нөлөө үзүүлдэг. Байгалиас эх үүсвэртэй зарим нэр төрлийн түүхий эд зарим улс орнуудад ихээхэн ховордох төлөвтэй байна. Агаар, ус, байгалийн баялаг нөөц нь жилээс жилд багасч байдаг.
4.    Шинжлэх ухаан, техникийн хүчин зүйл. Зах зээлийн хувь заяаг тодорхойлдог гол хүчин зүйл бол шинжлэх ухаан техникийн дэвшил юм. Шинжлэх ухаан техникийн аливаа шинэчлэл удаан хугацааны томоохон үр дагавартай байдаг бөгөөд үүнийг тэр болгон урьдчилан харж болдоггүй. Дараахи хэдэн асуудлыг шийдвэрлэж байна. Yүнд:
a.    Шинжлэх ухаан техникийн дэвшлийг хурдасгах орчин үед бараа таваар болон үйлдвэрлэлийн үйл явцыг үндсээр нь өөрчилж чадах их хэмжээний шинэ технологийг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Yүн дээр үндэслэн ирээдүйн технологийг боловсруулж эхлээд байна.
b.    Хязгааргүй боломжийг нээн ашиглах нь шинжлэх ухаан техникийн дэвшилтийн нэг давуу тал юм. Шинжлэх ухааны өсөлт нээлт хязгааргүй.
c.    Орчин үед эрдэм шинжилгээний байгууллагуудыг улам бэхжүүлэх шаардлага тавигдаж байна.
d.    Бараа үйлчилгээний чанар, аюулгүй байдлын асуудлыг сайжруулахад холбогдох байгууллагууд төдийгүй төрийн зүгээс ч анхаарч байна. Yйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангах асуудалд ч мөн энд хамаарагдах боллоо.
5.    Улс төрийн хүчин зүйлс. Улс төрийн орчинд явагдаж байгаа үйл явдлууд маркетингийн шийдвэрт ихээхэн нөлөөлдөг. Зах зээлийн үед ажиллах янз бүрийн бангууллага, хувь хүмүүст нөлөө үзүүлж, тэдний үйл ажиллагааг зохих хэмжээгээр хязгаарлаж байдаг хууль тогтоомж, хууль эрхийн болон төрийн байгууллагууд, улс төрийн нөлөө бүхий бүлгүүдээс энэ орчин бүрдэж байдаг.
6.    Соёлын хүчин зүйлс. Аливаа хүмүүс тодорхой нэгэн бодит нийгэмд төрж өсч, үзэл бодол зан төлөв нь бүрэлдэн тогтож байдаг. Тэд амьдралын туршид өөрийн болон бие биетэйгээ харьцах харьцаа, ертөнцийг үзэх үзлийг олж байдаг.
a.    Үндсэн уламжлалт соёлын хүчин зүйл
b.    Хоёрдогч буюу олдмол соёлын хүчин зүйл
c.    Өөртөө хандах харьцаа
d.    Хүмүүсийн хоорондын харьцаа
e.    Нийгмээс тогтоосон ёс журамтай хүмүүсийн харьцаа
f.    Байгальтай харьцах хүмүүсийн харьцаа
g.    Орчлон ертөнцтэй харьцах




Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats