Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мэдээллийн тухай ойлголт, мэдээллийн ашиглалт
Байгууллагын удирдлага зорилго, зорилтоо хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод олон талын мэдээлэл авч, зах зээл судалсны үндсэн дээр оновчтой зөв шийдвэр гаргадаг. Мэдээллийн солилцоо нь удирдлагаас өдөр тутмын үндсэн ажил, үүргээ биелүүлэхэд чухал ач холбогдолтой. Мэдээллийн эх сурвалжийг хэрэглэгчдэд дамжуулах үйлдэл арга замыг мэдээллийн холбоо харилцаа (соmmunication) гэдэг.
Мэдээлэл нь байгууллагын бүтэц, тогтолцооны босоо холбооны дагуу дээрээс доош, доороос дээд удирдлагад дамжиж байдаг. Өөрөөр хэлбэл удирдлагын дээд түвшинд гаргасан шийдвэрийг удирдлагын бусад түвшинд мэдээлдэг.
Байгуулагад мэдээлэл солилцооны нийтлэг зургаан аргыг хэрэглэдэг. Yүнд:
1.    Мэдээлэл солилцооны зохистой урсгалыг ашиглах. Хэлтэс, тасаг, нэгжийн дарга нар мэдээллийг өгөх, буцааж мэдээ авах хугацааны график гаргаж тогтмол ажиллуулсан үед мэдээлэл удирдлагын хэрэгслийн үүргээ хангадаг.
2.    Байгууллагын удирдлагаас ажиллагсадын дунд уулзалт, зөвлөлгөөн, ярилцлага зохион байгуулах, замаар мэдээллийг  ил тод болгох.
3.    Буцах холбооны системийг ашиглах. Байгууллагын удирдлага нь стратеги, тактикийн олон төрлийн бодлого шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр нь байгууллагын бүтцийн нэгжээр дамжин хэрэгжүүлэгч хүмүүст мэдэгдэж байдаг. Хэлбэрийн хувьд аваад үзвэл дээд шатны удирдлагаас өгсөн үүрэг нэг урсгалаар мэдээлэгдэж байна. Байгууллагын төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэрийн биелэлтээр удирдлагын ажлын үр дүн хэмжигддэг. Байгууллагын ажлын хэрэгжилтийг хэсэг нэгжүүд яаж хүлээн авч хэрэгжүүлсэнийг дээд удирдлагад мэдээлж байх мэдээллийн эргэх холбоо хэрэгтэй. Мэдээллийн эргэх холбооны зохион байгуулалт, түүний үе шат бүрийн шуурхай ажиллагаанаас удирдлагын шийдвэр өөрчлөгдөх, эсвэл үргэлжлэх нь хамаардаг. Удирдлагын шийдвэр нь аль болохоор уян хатан, зах зээлийн эрэлт, түүний мэдрэмжийн дагуу шинжилгээ хийхэд мэдээллийн үйлчилгээ шийдвэрлэх ач холбогдолтой.
4.    Ажиллагсадын санал, хүсэлтийг судлах. Мэдээлэл дамжуулах ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор ажиллагсадын санал, хүсэлтийг судалдаг. Бүх хүмүүст байгууллагынхаа үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэх боломж олгох хэрэгтэй.
5.    Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг мэдээлсэн танилцуулга, товхимол гаргах болсон нь мэдээллийн нэгэн хэлбэр болж байна. Энэ хэлбэрийн үйлчилгээ нь зах зээлийн өрсөлдөөн өргөжиж, ижил төрлийн үйлчилгээ явуулдаг олон байгууллагын мэдээлэл авч, тэднээс хүмүүс сонголт хийх боломж олгож байна.
6.    Орчин үеийн мэдээллийн техник хэрэгсэл, шинэ технологи ашиглах.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats