Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мэдээлэл судалгааны хэрэгцээ, шаардлага
Маркетингийн мэдээлэл ашиглах хэрэгцээ  нь дараахи хүчин зүйлүүдэд холбоотой үүсдэг. Yүнд:
1.    Мэдээлэл нь маркетингийн орон нутгийн түвшнээс нийт үндэсний түвшинд шилжих хандлагатай болов. Пүүс, компани, хувь хүмүүс зах зээлийн бизнесийн хэрэгцээнд оролцохын тулд өөрийн мэдээллийн сан бүрдүүлж байна. Өөрийн хүрээнд бүх мэдээллийг авч бүрдүүлэх арга замыг хайж байна.
2.    Мэдээдэл нь худалдан авагчийн хүсэл, шаардлагаас худалдан авагчийн хэрэгцээнд шилжих хандлагатай болов. Барааны нэр төрөл, чанар өнгө, үзэмжийг мэдээллээр цуглуулах төдийгүй бас мэдээний дагуу судалгаа хайж сонгоход шилжиж байна. Энэ бол хүмүүсийн орлого өсөх тутам хэрэгцээ өсч байгааг харуулж байна.
3.    Маркетинг нь үнийн өрсөлдөөний шинжлэлээс барааны тэмдэгтийг тогтоох зарлал, чимэглэл, үзэсгэлэн, яармаг, борлуулалтыг урамшуулах аргуудыг хэрэглэх болсноос, тэдгээрийн нөлөөллийг мэдэхийн тулд мэдээллийн тусгай систем боловсруулах хандлагатай боллоо. Энэ хандлага нь маркетингийн мэдээллийн системд шилжихийг шаардаж байна. Yүнд:
a.    Янз бүрийн түвшинд шийдвэр гаргахад цаг хугацаа хожих
b.    Мэдээллийн систем нь маркетингийг хэрэглэх хүрээг тэлж, хэрэглэгчид олон улсын харилцааны сүлжээнд холбогдох бололцоо олгох
c.    Зах зээлийн үед бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөөн ихэссэнээс зарим хэрэглэгч зах зээлээс хасагдаж, зарим нь шинээр нэмж орох болсон
d.    Удирдлагаас байгууллага, компанийн үйл ажиллагааны явцыг ойр ойрхон мэдэж, бодлого, стратегийг өөрчлөх
e.    Орчин үед мэдээллийн тоо өссөнтэй уялдаж мэдээллийг ашиглах асуудлыг мэдээллийн системд оруулах зэрэг болно. Аливаа байгууллагад мэдээллийн системгүй бол мэдээллийг тогтмол ашиглагдахгүй байх, буруу мэдээлэл авах, хугацаа хоцрох зэргээр бизнесийн маркетингийн ажиллагаа алдагдахад хүрдэг. Иймээс маркетингийн мэдээллийн систем тогтмол ажиллах нь удирдлагын шийдвэр үнэн зөв, хугацаандаа гарч, мэдээлэл өгөх, мэдээ цуглуулах ажил тогтмол хэрэгжих боломжтой.
Мэдээллийн тусламжаар маркетингийн орчны олон талын төсөөллийг харгалзан байгууллагын удирдлагын шийдвэр гардаг. Эдгээр нь маркетингийн мэдээллийн систем хэрэгжүүлэхийг шаардана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats