Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мэдээллийн систем, эх үүсвэр
Маркетингийн мэдээллийн систем нь төрийн болон бизнесийн байгууллага, хувь хүмүүсийн хэрэгцээ онцлог нөхцөлтэй уялдан хэлбэр зохион байгуулалтын хувьд харилцан адилгүй байна.
Бид маркетингийн мэдээллийн системийн нийтлэг загварыг схемээр үзүүлэв.






Зураг 1. Маркетингийн мэдээллийн систем










Маркетингийн мэдээллийн системд орчны хүчин зүйлс чухал нөлөөтэй. Маркетингийн мэдээллийн систем нь дотоод тайлалгийн систем, гадаад мэдээллийн систем, маркетингийн судалгааны болон мэдээллийн судалгааны систем гурваас бүрдэнэ. Байгууллага, хумүүс, мэдээлэл цуглуулж, маркетингийн удирдах арга хэрэглэж байна. Удирдлагын энэ үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд мэдээллийн тогтсон урсгал хэрэгтэй. Энэ урсгал нь маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянахад хэрэглэгддэг.
Маркетингийн мэдээллийн систем нь эхлээд зах зээлийн орчноос мэдээлэл авч дотоод, гадаад мэдээлэл, судалгаанд харгалзан үзэж, түүнээс гарсан мэдээллийг сайтар бодож хянан магадласны үндсэн дээр шийдвэр гардаг. Энэ нь байгууллагыг хөтлөн эрхлэх удирдлагын үйл ажиллагааны удирдамж болдог.
1.    Дотоод тайлангийн систем. Аж ахуйн байгууллагад борлуулалт, зардал, материалын нөөц, мөнгөн хөрөнгө, дебет, кредиторын өр авлага зэрэг үзүүлэлтийг тодорхой хугацаагаар нэгтгэсэн дотоод мэдээллийн системтэй байна. Тохиромжтой шуурхай мэдээллийн систем буй болсон байгууллага үйл ажиллагааны бүх үе шатанд мэдээллийг шуурхай авч, эргэж дамжуулах урсгалыг хангадаг. Тийм шуурхай мэдээллийн үндсэн дээр удирдлагын шийдвэр цаг алдалгүй түргэн хэрэгжиж, мэдээлэл нь удирдлагын ажлыг хөнгөвчилдөг. Дотоод мэдээллийг өдөр, 7 хоног, сар, жилээр тайлагнан төлөвлөгөө, гүйцэтгэлийг харьцуулж, борлуулалтын ажиллагааг шуурхай явуулж чаддаг. Энэ системийг үйлчилгээний технологи, шинжлэх ухааны, боловсролын санхүү, эдийн засаг, бүртгэл, хяналтын салбарт зохион байгуулж болно.
2.    Гадаад мэдээний систем. Маркетингийн гадаад мэдээлэл нь удирдлагыг хамгийн сүүлийн үеийн техник, технологи, эдийн засаг, санхүүгийн мэдээгээр хангадаг. Гадаад мэдээлэллийг ном, сонины мэдээлэл, хэвлэлийн тойм, радио сонсох, түнш, бэлтгэн нийлүүлэгчид, хүмүүстэй уулзаж ярилцах, факс, телеграмм солилцох интернэт ашиглах замаар цуглуулдаг. Байгууллага, компаниуд гадаад мэдээллийг өргөтгөх талаар ихээхэн анхаардаг. Yүнд:
a.    Мэдээлэл цуглуулах сувгуудыг өргөтгөх, чухал хэрэгтэй мэдээлэл өгсөн хүмүүсийг урамшуулах.
b.    Гадаад мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, хариуцах хүмүүс томилж ажиллуулах.
c.    Гадаадын бүтээгдэхүүн, түүхий эдийн стандарт үнэ, зах зээлийн мэдээллийг худалдаж авах.
d.    Зайлшгүй шаардлагатай үед мэдээллийн алба зохион байгуулж үйл ажиллагаа явуулах хэсгүүдээс бүрдэнэ.
Гадаад мэдээллийн системд мэргэжлийн байгууллага, хүмүүс чухал үүрэгтэй. Тэд гадаад хэл дээр бичигдсэн мэдээ, материал, шинэ бүтээл, шинжлэх ухааны ололт, бизнес мэдээ, дэлхийн глобалчлал, эдийн засаг, нийгмийн хөгжил, өөрчлөлт зэргийг тусгайлан бэлтгэж удирдах ажилтнуудад хүргэдэг. Энэ нь аль ч орны байгууллага удирдах хүмүүст тогтмол шинэ мэдээлэлтэй болж түүнийг ашиглаж гадаад орнуудтай харилцаа тогтоох шинэ зах зээл дээр ажиллах боломж олгож байдаг.
3.    Байгууллагын өмнө тавигдаж буй маркетингийн тодорхой асуудлыг шийдвэрлэхэд мэдээлэл цуглуулах судалгааны систем ач холбогдолтой. Мэдээлэл судалгааны систем нь 2 эх үүсвэрээс бүрдэнэ.










Зураг 2. Маркетингийн мэдээллийн судалгаа










Мэдээллийн зарчмууд
Маркетингийн удирдлагын системд мэдээлэл ашиглах, судалгаа боловсруулах дараахи нийтлэг зарчмуудыг мөрдөнө. Yүнд:
1.    Бодитой байх зарчим. Мэдээлэл тохиолдлын болон түр зуурын үзэгдэлд үндэслэж болохгүй. Тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээний явц, гадаад дотоод орчин, зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагыг харуулсан байна.
2.    Мэдээлэл тодорхой байх зарчим. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардагдах хэрэгцээнд бүрэн тохирсон мэдээлэл авна. Мэдээлэл нь хугацаатай, тодорхой үйл явдлыг тусгасан байна.
3.    Мэдээлэл зорилго, чиглэлтэй байх зарчим. Мэдээлэл нь тодорхой асуудыг шийдвэрлэхэд үндэслэл болгохоор урьдаас бодож төлөвлөсөн асуудлыг үнэмшил, баталгаатай болгох шинээр асуудал боловсруулахад судалгаа, шинжилгээн дээр тулгуурласан байна.
4.    Мэдээлэл, судалгаа, нэгдмэл байх зарчим. Тодорхой зорилгоор арга зүйн дагуу цуглуулсан мэдээлэл нь анхдагч суурь судалгааны тоо, материалтай тохирч байна. Энэ зарчим зөрчигдвөл мэдээлэл, судалгаа хоорондоо уялдаагүй болж, үнэн бодит байдалд нийцэхгүйд хүрдэг.
5.    Мэдээлэл ирээдүйн хандлагыг тусгасан байх. Мэдээлэл нь зөвхөн өнөөгийн бодит явдлыг тусгах нь хангалтгүй. Судалгаа өнгөрсөн үеийн ололт, дутагдлыг шинжилгээний үндсэн дээр дүгнэж үнэлээд зогсохгүй ирээдүйд ямар хандлагатай таамаглал, прогноз төлөвтэй байхыг илэрхийлнэ.
    Мэдээллийн систем нь шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ материалаар хэрэглэгчдийг хангахын тулд дээр дурьдсан мэдээллийн зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг.
Мэдээллийн эх үүсвэр.
Мэдээллийг эх үүсвэрийн хувьд анхдагч, хоёрдогч гэж ангилна. Анхдагч мэдээлэл гэдэг нь маркетингийн байгууллага үйл явдал болсон юмуу, сонгосон объект дээр анхдагч материал олж авахаар ажиглалт хийсэн мэдээнүүдийг цуглуулж, нэгтгэхийг хэлнэ.
Хоёрдогч мэдээлэл өмнө цуглуулсан болон боловсруулсан статистик, бусад тоон мэдээллийг шууд ашиглахыг хэлнэ. Энд өмнөх судалгааны тайлангийн тоо, материал ашиглах асуудал хамаарна. Хоёр дахь мэдээллийн эх үүсвэрт:
1   Компанийн өөрийн тайлан мэдээ
2    Номын сангууд. (Номын санд бүх талын хэвлэмэл материал хадгалагдана.)
3    Засгийн газар. Маркетингийн мэдээлэл гаргана.
4    Худалдаа, мэргэжлийн холбоод. Судлаачид хэрэгтэй материалыг маркетингийн  судалгааны товчоод, бие даасан үйлдвэрлэгчид, зуучлагчдаас авч болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats