Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Судалгааны систем, чиглэл
Байгууллагын менежер нь зах зээлийн судалгаанд мэргэшсэн байх шаардлагатай. Зах зээлийн судалгаа дараахи нийтлэг чиглэлийг баримтална. Yүнд:
1.    3орилгоо тодорхойлох
2.    Мэдээлэлд шаардлагатай тоо материал нь тодорхой асуудлыг шинээр сэдэх бололцоо олгох
3.    Тусгай зориулалтаар зах зээлийн туршлага явуулж, зөвлөмж боловсруулах
4.    Статистик болон тоо мэдээллийг тайлангийн болон арга зүйн тодорхой хэлбэрт багцлан оруулж судалгаа, туршилт явуулж үнэлж, шинжилгээ хийх
5.    Тодорхой цаг хугацааны хязгаарлалт хийж өртгийн үнэлгээ тогтоох арга зүйг сонгох.
Эдгээр чиглэлийн аль нэгээр маркетингийн судалгаанаас гарсан үр дүн нь удирдлагын шийдвэрийг сонгох үндэслэл болно.







Зураг 3. Маркетингийн судалгаа, мэдээлэл








Маркетингийн судалгаа явуулах ажиллагаа нь дараах үе шатыг дамждаг. Үүнд:
1.    Зорилгоо дэвшүүлэх
2.    Шийдвэрлэх асуудлаа илэрхийлэх
3.    Туршин судлах төлөвлөгөө хийх
4.    Үнэлэх хэмжүүрээ тодорхойлох
5.    Судалгаа шинжилгээ хийж, үнэлэх дүгнэх арга зүй эзэмших.
Судалгааны чиглэл. Маркетингийн судалгааны зорилго нь үйл явдлын нөхцөл байдалд шинжилгээ хийж бизнесийн үйл ажиллагааг зохицуулах бодлого, төлөвлөгөө боловсруулахад чиглэгдэнэ. Судалгаагаар бизнесийн эрсдэлийг багасгах, зах зээл дээр сонирхсон асуудлын талаар тодорхой мэдлэгтэй болох, борлуулалтын боломжуудыг тодорхойлох, оновчтой шийдвэр гаргахаар төлөвлөх асуудлууд орно. Өөрөөр хэлбэл судалгаанд тулгуурлан бизнесийн байгууллагын зорилго, чиглэл, стратеги төлөвлөгөө боловсруулна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats