Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
мэдээлэл цуглуулах
Анхдагч ба хоёрдогч мэдээлэлд зохицсон судалгааны аргуудыг хэрэглэдэг. Анхдагч мэдээлэл цуглуулахад дараах 3 аргыг хэрэглэнэ. Үүнд:
a.    Асуулга
b.    Ажиглалт
c.    Туршилт
Асуулгын арга. Судалгаа явуулах объектын дотроос төлөөлж чадах цөөн тооны хүмүүсийг сонгон авч, тэдэнтэй ярилцаж сурвалжлах замаар мэдээ цуглуулах арга юм. Асуулга явуулсанаар мэдээллийн эх үүсвэртэй судлаачид шууд харьцаж, хүмүүсийн сэтгэгдэл, санал, зорилгыг үнэн зөв мэдэх боломжтой. Энэ арга мэдээллийг жинхэнэ объект судалгаа болдгоороо энгийн хүмүүст ойлгомжтой байдаг. Гэвч зөвхөн сурвалжлагчийн санаачлага, удирдлагаар явагддагаас судалгаа, шинжилгээний байгууллага, хүмүүсийн дүгнэлт давамгайлдаг. Иймээс оролцогчдын саналыг бага тусгадгаараа сул талтай. Сурвалжлагыг биеэр уулзах; утсаар ярих, шуудангаар явуулж болно,
Ажиглалтын арга. Зах зээлийн үед нөхцөл байдлыг шинжлэхийн тулд ажиглалтын арга хэрэглэдэг. Жишээ нь Хүнсний зах дээр махны үнэ ханшны хэлбэлзлийг жил бүрийн 9 дүгээр сараас дараа оны 8 дугаар сарын хооронд ажиглалтын аргаар судалж, дээрх саруудад борлогдох тоо, үнэ зэргийг хэд хэдэн давталттайгаар хүснэгтэн хуудсаар бөглөж ажиглалт явуулна. Ажиглалтын хуудсанд бичигдсэн тоо баримтыг ижил шинжээр нь эмхэтгэн бөглөж, бүлэглэнэ. Бүлгийн дундажыг олж олон зүйлийн объектыг төлөөлөх үзүүлэлтийг тогтооно. Энэ нь ажиглалтын аргын үр дүн болно.
Туршилтын арга. Энэ аргаар мэдээлэл цуглуулахад объектыг дууриасан бодит орчин бүрдүүлнэ. Жишээ нь Yнээний саалийг нөхөрлөл хэлбэрээр ашиглахад бүтээмж хэдэн хувь нэмэгдэхийг тогтооход саалийн үнээтэй өрхүүдийн үйл ажиллагаан дээр л туршилт явуулна. Туршилтын аргыг хэрэглэхдээ тодорхой тооны туршилтын обьект авч, турших үзүүлэлтийг тоо, шинж чанар, үнэлгээ зэргийг урьдчилан тогтоосны дараа туршилт явуулж, түүнийгээ тогтмол хэмжиж, тусгай тэмдэглэл хөтлөнө. Орчин үед хэрэглэгчид ижил төрлийн бараанаас ямар өнгийг илүү авч буйг тодорхой хэсэгчлэл, зах зээлийн сегмент дээр туршиж, үр дүнг гаргаж байна. Туршилтын үр дүн нь арилжаа, наймааг ашигтай явуулахад бусад аргаасаа нөхцөл байдлыг бодитой тусгадгаараа давуутай байдаг. Зах зээлийн үед туршилтыг
а) Хяналтын
b) Сорилтын гэсэн хоёр хэлбэрээр явуулж байна.
Хяналтын арга нь тодорхой стандарт тогтоосон ажил, үйлчилгээн дээр явагдана. Жишээ нь эмнэлэг, сургуулийн стандартын хэрэгжилтийг тодорхой тоо, хэмжээ, үнэлэмж, үнэлгээтэй харьцуулж, жил, улирал, сараар хянаж болно. Энэ хяналтыг төрийн болон үнэлгээний мэргэжлийн хянагчид явуулна.
Хяналтын дүнд тухайн байгууллага, цаашид ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхийг тогтоодогоороо удирдлагын шийдвэр гаргах үндэслэл болдог.
Сорилтын арга нь шинээр стандарт тогтоох, норм, хэмжээ тодорхойгүй ажил үйлчилгээнд норм хэмжээ тогтооход өргөн хэрэглэгдэнэ. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүнд нэр төрөл бүр дээр аюулгүйн стандарт хэмжээ тогтооно.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats