Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн төлөвлөгөөний ойлголт, бүтэц, зорилго
Байгууллагын маркетингийн удирдлагын хамгийн чухал механизмын нэг нь төлөвлөлт мөн. Байгууллагууд маркетингийн нөхцөл, өөрчлөлт, хандлагыг ажиглаж эрэлт, нийлүүлэлт, үнийн мэдрэмжээр дамжуулан зорилго, зорилтоо дэвшүүлж, хэрэгжүүлэх арга замаа сонгодог. Энэ нь байгууллага зах зээлд ямар зорилгод хүрэх, түүний төлөө юу хийх, яаж хийхээ төлөвлөдөгийг харуулдаг.
Маркетингийн ажлын хувьд "Орчны хувьсал өөрчлөлтөд зохицуулан байгууллагынхаа давуу талыг хадгалан хэтийн чиг баримжаагаа зөв тогтоосон иж бүрэн цогцолбор зорилтыг стратеги гэдэг.
Байгууллагын маркетингийн зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохицуулах, идэвхижүүлэх, хянах үүргүүд нь стратегийн төлөвлөгөөгөөр дамжин хэрэгждэг юм. Иймээс төлөвлөлт нь маркетингийн үйл ажиллагааны эхний үр дүн зах зээлд нэвтрэх, байрших, худалдан борлуулах, зар сурталчилгаа хийх, хянах бүх ажилд шийдвэрлэх үүрэгтэй оролцдог. Yүгээр нь төлөвлөлтийг маркетингийн менежментийн үндсэн хэрэгслэл гэж үзэх болно. Тухайн байгууллага зах зээлд хэр зэрэг хугацаатай байршиж ажиллахаас хамаарч маркетингийн төлевлөлтийг:
•    Урт хугацааны төлөвлөлт. Энд 5-аас дээш жилийн төлөвлөгөөг урт хугацааны төлөвлөлтөнд хамааруулдаг. Урт хугацааны төлөвлөлт нь улс бүрийн дотоод, гадаад орчиноос шалтгаалдаг. Улс орнуудын онцлогтой уялдаж орчны өөрчлөлт ихтэй үед урт хугацааны төлөвлөгөөнд үйлдвэр, үйлчилгээний шинэ барилга барих, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бонд гаргах, шинэ зах зээлд өрсөлдөх томоохон хөрөнгө оруулалтанд хүчээ сорих үйл ажиллагааг хамааруулна.
•    Дунд хугацааны төлөвлөлтөнд 1-5 жилийн төлөвлөгөөнүүд хамаарна.



•    Богино хугацааны гэж ангилж болно. Маркетингийн менежерүүдийн нэг жил хүртэл хугацаанд боловсруулж хэрэгжүүлсэн төлөвлөгөөнүүд богино хугацааны төлөвлөлтөнд хамаардаг. Богино хутацааны төлөвлөгөөг үйлдлийн (аction), хариу үйлдлийн (reaction) хоёр төрөлд хувааж болно. Маркетингийн борлуулалт, урамшуулал, үнийн бодлого нь еренхийдөө үйлдлийн шинжтэй байдаг. Байгууллагууд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, сурталчилах, урамшуулах, савлах, хадгалах зэрэг үйлдлийн толөвлөгөө боловсруулна. Зах зээлийн өрсөлдөөн хүчтэй болох, нэг ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ олшрох, үнэ гэнэт өсөх, эсвэл буурах зэрэгт байгууллагын маркетингийн богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдаагүй нэмэлт зардал, үйлчилгээ шаардсан ажлууд гардаг. Энэ үед урьдчилж хараагүй гэнэтийн тулгарсан асуудлыг даван гарахын тулд хариу үйлдлийн төлөвлөгөө боловсруулдаг.


Төлөвлөлт нь зорилго тодорхойлох, төлөвлөгөө боловсруулах, үйл ажиллагаануудын уялдааг зохицуулах олон талт үйл явц юм. Үүнийг зураг1-д харуулав.





Зураг 1. Байгууллагын төлөвлөгөөний бүтэц










Маркетингийн төлөвлөгөөний агуулга нь маркетингийн нөхцөл байдлын шинжилгээ, зорилт, стратеги, хөтөлбөр, ашиг, алдагдлын тайлан, хяналт зэргээс бүрдэнэ. Энэхүү маркетингийн төлөвлөгөө нь үндсэн хэсэг, маркетингийн төсөв боловсруулах үе шатгай байдаг.
Маркетингийн төлөвлөгөө дараахи хэсгүүдээс бүрдэнэ.
1.    Маркетингийн өнөөгийн байдал
2.    Нөхцөл байдлын шинжилгээ
3.    Зорилго, зорилтууд
4.    Маркетингийн бодлого /стратеги/
1. Байгууллагын маркетингийн өнөөгийн байдал.
Энд  тухайн   байгууллагын   зах  зээлд  эзэлж   буй   байр суурийг тодорхойлно. Зах зээлд нийлүүлж буй бараа, түүний өрсөлдөөний байдал, үндсэн хэсэгчлэлүүд,  захиалагчдын хэрэгцээ, түүнд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлс, хуваарилах сувгуудын байдлыг харуулдаг.
Зах зээлийн шинж төлөвийг илрүүлэх.
Компани бараагаа зах зээлд гаргахдаа юуны өмнө зорьж байсан зах зээлийнхээ шинж төлөвийг тодорхойлох нь чухал. Yүнд:
1.    Зах зээлийн эрэлт нэмэгдэх хангалттай нөхцөл бүрдэж, өсөлтийн чадавхи байгаа эсэх.
2.    Шинэ барааг зах зээлд гаргахад тохиолдож болох саад бэрхшээлийг тооцох.
3.    Өрсөлдөөнд давуу байдал олж авах боломжийг судлах.
4.    Худалдан авагчдын тогтвортой эрэлтийг бий болгох.
5.    Зах зээлийн хувь хэмжээг өсгөх боломжийг судлах,
6.    Бусад зах зээлтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ болон өгөөж ямар байгааг судлах.
Эдгээр шалгуур үзүүлэлтийг байнга тодорхойлж   байхын тулд нөхцөл байдлын шинжилгээ хийж байх ёстой.
2. Маркетингийн нөхцөл байдлын шинжилгээ
Энэ шинжилгээ нь дөрвөн үе шаттайгаар хийгдэнэ.
1.    Бараа борлуулах зах зээлээ сонгох.
2.    Зах зээлийн шинж байдлыг илрүүлэх.
3.    Зах зээлийн чадавхи болон багтаамжийг тогтоох,
4.    Зах зээлийн урьдчилсан үнэлгээ хийх.
Зах_зээлийг_сонгох - ын тулд тодорхой зах зээлийн боломжийг судалдаг. Энэ нь юуны өмнө зах зээлийн бүтцийг тодорхойлох ба хаана, ямар зах зээл дээр ямар бүтээгдэхүүн, хэдийд борлох боломжтойг тодорхойлно.
Зах зээлийн чадавхийн үнэлгээ.
Зах зээлийн чадавхи, багтаамжийг тодорхойлохын тулд дараахи томъёог ашигладаг.
D=n*q*p
D — Зах зээлийн эрэлт    n — Зах зээл дэх худалдан авагчдын тоо
p – Yнэ            q — Жилийн дундаж худалдсан барааны тоо
Зах зээлийн урьдчилсан үнэлгээ хийх.
Маркеторууд зах зээлийн боломж, багтаамжийг сайн судалсны үндсэн дээр зах зээлийн өсөлтөнд урьдчилсан үнэлгээ хийдэг. Зах зээлийн боломжийн үнэлгээг хоёр элементээр тооцдог. Yүнд:
1.    Боломжийн ба аюулын шинжилгээ
2.    Компанийн давуу ба сул талын шинжилгээ
Боломжийн ба аюулын шинжилгээ нь, бизнесийн гадаад орчин, нөөцийн хүрэлцээ, рискийн асуудлыг урьдчилан тооцдог. Мөн өрсөлдөгчийн үйл ажиллагаа, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг хэрхэн хангаж байгааг тоодцог.
Маркетингийн нөхцөл байдлын шинжилгээнд хийнэ. Энд зах зээлийн боломжийн хувилбаруудыг тооцдог. Жишээ нь:
 Зураг 2. Зах зээлийн боломж




Байгууллагын давуу, сул тал болон аюул, боломжийг харьцуулан жиших арга нь SWOT шинжилгээ юм. Энэхүү шинжилгээний арга нъ байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх гол асуудлыг сонгож, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй ашиглах арга замыг тодорхойлдог.
Хүснэгт 1




Хөгжлийн чиглэл тогтоох шинжилгээ. Маркетингийн SWOT шинжилгээний сүлжээг ашиглан стратегийн төлөвлөлтийн суурь үнэлгээ өгч болно. Yүнд:
.    Давуу тал, боломжийн стратеги - байгууллага сул талаа арилгах, шинэ боломжуудыг ашиглах стратеги боловсруулах
.    Давуу тал, аюулын стратеги - давуу талаа ашиглан аюулаас гарах /зайлах/ арга замыг эрэлхийлсэн стратеги боловсруулах
.    Сул тал, боломжийн стратеги - сул талаа арилгах боломжуудыг ашиглах стратеги боловсруулах
.    Сул тал, аюулын стратеги - сул талыг багасгах хувилбар боломжуудыг тооцож, сонголт хийх замаар  аюулаас  зайлсхийх арга боловсруулах
Эдгээрийн дотроос давуу талыг хөгжүүлсэнээр  ахиц, өөрчлөлт гарах арга замыг тодорхойлдог. Yүнд:
-    Сул талыг арилгаж, давуу талыг бэхжүүлэх өөрчлөлт
-    Аюулаас зайлсхийх боломж бүрдүүлэх өөрчлөлт
-    Сул талыг ашиглаж боломж - авах өөрчлөлт
-    Давуу талыг ашиглаж, аюул зайлуулах өөрчлөлт
-    Боломжуудыг ашиглан давуу талыг хөгжүүлэх өөрчлөлт
-    Давуу талыг ашиглан боломжийг олон болгох өөрчлөлт
Бостоны матрицын шинжилгээ.
Энэ аргын мөн чанар нь байгууллагын зах зээл дэзрх ололт, нийт зах зээлд эзлэх хувь хэмжээний үзүүлэлтээс хамааруулан шинжилгэз хийхэд оршино.
Асуултын тэмдэг, од, үнээ, нохой гэсэн дөрвөн нөхцлөөр байгууллагын зах зээлийн байршил, төлөвийг  хувааж,   тэдгээрээс хамгийн илүү үр дүнтэйг сонгоход гол анхаарал хандуулдаг.
Асуултын тэмдэг,
Энэ нь байгууллагын зах зээл дээр эзлэх хувь нь бага, өсөлт өндөр байх байрлалыг харуулна. Ямарч зах зээлд бүтээгдэхүүн. үйлчилгээний өсөлт өндөр боловч өөртөө хэрэглэгчээ татаж чадаагүй байгууллага байдаг. Энэ нь тухайн байгууллагын ирээдүй тодорхой бус болохыг харуулна, Yүнийг асуултын тэмдэг гэж нэрлэнэ.
Од
Байгууллага зах зээлд эзлэх хувь, өсөлтийн аль аль нь өндөр байна. Ийм байгууллага борлуулалт ихтэй, ашигт ажиллагаагаараа өрсөлдөгчөө ялж давамгайлах боломж олдог. Гэхдээ өсөлтийн хурдыг хангаж, нөөцтэй байх хэрэгтэй. Yйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг хадгалах стратеги нь мөнгөний тохиромжтой урсгал хэрэглэснээр хөгжинө гэж үздэг.
Yнээ
Зах зээлд эзлэх хувь өндөр, өсөлт багатай байгууллагыг үнээ байрлалтайд тооодог. Ийм байгууллага бэлэн мөнгөний эх үүсвэр сайтай тул олох ашиг ихтэй, хэрэглэгчээ өөртөө бүрэн татсан байдаг. Энэ байрлалын аж ахуйнууд хөрөнгө оруулалт үр ашигтай хэрэгжих боломжтой. Тийм аж ахуйд нийцэх стратеги нь хуримтлагдсан ашгаараа хөрөнгө оруулалт хийж зах зээлээ өргөжүүлж, асуултын тэмдгийн байрлал эзэмших ч бололцоотой. Хэрэв шинжлэх ухаан, технологи, ажиллах хүчний дэвшилд хүрч ажиллавал шууд ОД байрлалд шилжих магадлал өндөр байдаг.
                              Зураг 3.Бостоны матрицын шинжилгээ
Нохой.
Зах зээлийн өсөлт, эзлэх хувь нь хоёулаа нам байдаг. Ийм байгууллагын үйл ажиллагаа хангалтгүй явагддаг. Энд тохирох стратеги нь бодлого тактикаа тодорхой болгож, эрчимжүүлэх, зардал бууруулах, хэрэглэгчийг татах, идэвхижүүлэхэд чиглэгдэнэ. Тэвчээртэй шаргуу ажилласнаар илүү сайн байрлалд шилжих болно.
Маркетингийн менежерүүд өөр өөрийн түвшинд зорилгоо тодорхойлж, хэд хэдэн төрлийн зорилтуудаар дамжуулан эцсийн зорилгоо хангах боломж олдог.
Байгууллагын зорилтууд нь дөрвөн үндсэн чиглэлтэй байна. Yүнд:
1.    Байгууллага, түүний үйл ажиллагаа нь хүмүүсийг нэгтгэх удирдамж болно. Энэ нь ажиллагсадад байгууллага хаашаа явж байгааг тэдгээр зорилтуудаар хөтөч болгож юунд хүрэхийг мэдрүүлж өгнө.
2.    Зорилтууд нь төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлнэ. 1-р зургаас зорилго, төлөвлөлт хоорондоо уялдаатай, бие биенээсээ хамааралтайг харж болно, Зорилго үр дүн өгөхөөр тодорхойлогдвол төлөвлөлт хэрэгжиж эргээд дараагийн ирээдүйн зорилгыг хэрэгжүүлэхэд тусалдаг.
3.    Байгууллагын зорилтууд нь ажиллагсадын урам зориг, сэдэл тэмүүлэлд нөлөөлнө. Зорилго нь ажлын үр дүнг шагнал урамшуулалтай холбосноор хүмүүсийг илүү идэвхи чармайлт, зүтгэлтэй ажиллах урам зориг өгдөг.
4.    Зорилт нь байгууллагын үйл ажиллагааг хяналттай болгож, бүтээмж өндөртэй, үр дүнд хүргэдэг. Өөрөөр хэлбэл өнөөгийн зорилт хэр зэрэг амжилт дуудаж чадсаныг ирээдүйд үзүүлсэн үр дүнгээр үнэлж байдаг гэсэн үг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats