Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн бодлого, стратеги төлөвлөлт.
Бизнесийн байгууллага үйлдвэрлэл, борлуулалт, үйлчилгээний үйл ажиллагаагаа ямар бодлого чиглэлтэйгээр явуулахаа зах зээлийн тухайн үеийн нөхцөлд тулгуурлан боловсруулахыг бодлогын төлөвлөлт гэнэ. Бодлогын төлөвлөлт нь бизнесийн байгууллагын хүрээн дэх бүх төлөвлөгөөний үндэс суурь болдог. Бодлогын төлөвлөлтөд маркетингийн зорилго, зорилтуудийг хэрэгжүүлэх боломж, нөөц, гарч болох нөхцөл байдал, арга замуудыг тодорхой тусгана.





Зураг 4. Бодлого төлөвлөлтийн үе шат

Байгууллага хамгийн түрүүнд өсөлтийн бодлогоо төлөвлөнө. Байгууллага алсдаа ямар үйлдвэрлэл эрхлэх вэ? џямар хүрээнд өөрийнхөө хүч чадлыг чиглүүлэх вэ? гэдгийг харуулдаг. Маркетингийн орчин бол хэрэглэгчийн сонирхол, шинэ өрсөлдөгч, зардлын өсөлттэй уялдан өөрчлөгддөг. Үүнийг харгалзан бизнесийн байгууллага 10-аас доошгүй жилийн өсөлтийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.
Хүснэгт 2
Өсөлтийн боломжийн үндсэн чиглэл



1.    Зах зээлд гүн нэвтрэх. Зах зээлд одоо байгаа барааны борлуулалтыг маркетшгайн тусламжтайгаар өсгөх боломжийг бизнес нэгжид олгосныг харуулна. Yүннй 'тулд хзрэглэгчдээ урамшуулах замаар худалдах бүтээгдэхүүнийхээ тоог өсгөх, өөрийн бүтээгдэхүүнийг өрсөлдөгчөөсөө илүү сурталчилсаар захиалагчдыг өөртөө татах, шинэ захиалагчдыг элсүүлэх замаар уг асуудлыг шийдвэрлэж болохыг харуулдаг.
2.    Зах зээлийн хязгаарыг, өргөтгөх. Шинэ зах зээлд барааны борлуулалтаа өсгөнө. Энэ нь өмнө байгаагүй газарзүйн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, бүтээгдэхүүний шинэ төрөл чанарыг буй болгосноор зах зээлийн шинэ захиалагчдыг өөртөө татах замаар хэрэгжүүлдэг.
3.    Зах зээлд гарч буй барааг боловсронгуй болгох. Шинэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар борлуулалтыг нэмэгдүүлэхийг хэлнэ. Yүний тулд бараагаа янз бүрийн бүс нутагт гаргах, хэрэглэгчдэд барааг сонгох илүү боломжуудыг олгоно.
Интеграци өсөлт нь салбар дотроо дэвших, ухрах, хзвтээ шугамын дагуу харилцагчиддаа өөрчлөлт оруулснаар нэмэлт ашиг олох, үйл ажиллагааныхаа хүрээнд байр сууриа бэхжүүлэх замаар интеграцийн өсөлтийг хангаж болохыг харуулдаг. Энд ухрах интеграци нь нийлүүлэлтийг өөрийнхөө эзэмшилд оруулах, эсвэл хяналтандаа авахыг тусгадаг. Энэ нь нийлүүлэлтийн систем дэх хяналтыг хүчтэй болгох зорилгоор нийлүүлэгчийг худалдан авна гэсэн үг.
Дэвших интеграци нь хуваарилалтын системийг эзэмших оролдлогыг харуулдаг. Иймээс бүтээгдэхүүн түгээгчийг худалдан авах замаар ашиг орлогоо улам ихээр нэмэгдүүлэх боломж олгоно,
Хэвтээ интеграци нь өрсөлдөгч хэд хэдэн үйлдвэрийн газруудыг эзэмших эсвэл хатуу хяналтандаа авах зорилго хэрэгжүүлнэ.
Диверсификаци_өсөлт гэдэг нь байгууллагын цаашдын өсөлтийн бололцоо хязгаарлагдсан үед салбарын хязгаараас гадна байгаа бүтээгдэхүүний нөөц бололцоог ашигладаг.
Бизнесийн байгууллагын зорилго, зорилт, байгаа нөөц боломж, бололцоог бодит үр дүн болгох арга замыг тодорхойлдог. Yүний тулд байгаа нөөцөө зах зээлд- эзлэх байр сууриа бэхжүүлэх зэрэг үйл явцыг урьдаас бодож боловсруулан гүйцэтгэхийг маркетингийн стратегийн төлөвлөгөө гэнэ.
Маркетингийн стратегийн төлөвлөлт хэд хэдэн онцлогтой. Yүнд:
1.    Маркетингийн стратегийн төлөвлөгөө нь  аж ахуйн салбаруудын нөхцөл, тэдгээрийн харилцан хамаарал дээр үндэслэгдэнэ.
2.    Маркетингийн төлөвлөлт нь маркетшгийн мэдээллийн систем, маркетингийн судалгаа, борлуулалт, нягтлан бодохын тайлан дээр
тулгуурладаг.
3.    Тодорхой судалгаа, шинжилгээг ашиглах /хөдөлмөрийн бүтээмжийн шинжилгээ, нөөцийн хуваарилалтын төлөвлөгөөний загвар болон зах зээлийн байдал, түүнийг хамгаалах, дэмжих гэх мэт/
4.    Маркетингийн төлөвлөгөө нь богино, урт хугацааны шийдвэрийн үр дагаварыг тооцож үзэх
5.    Гарах өөрчлөлтөнд зохицох  үйл ажиллагааг хөнгөлөхийн тулд хянаж болдоггүй орчноос /өрсөлдөгч, хэрэглэгч, төр засаг, эдийн засаг гэх мэт/ учрах бэрхшээл, гэнэтийн аюулаас сэргийлэх төлөвлөгөөг нэгтгэн ашиглана.
Стратегийн төлөвлөгөөний агуулга  нь:
1.    Байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг гаргах, маркетингийн мэдээлэл судалгааны үр өгөөжийг дээшлүүлэх
2.    Байгууллагын салбар тус бүрийг компанийн ерөнхий зорилготой уялдуулсан тодорхой зорилтыг хэрэгжүүлэх боломжийг хангах.
3.    Хүрээлэн буй орчинд учирч болох аюул хохиролыг мэдэрч, сэргийлж ажиллах.
4.    Өрсөлдөгчийнхөө чансааг мэдрэх үүднээс өөрийнхөө хүчтэй ба сул талыг үнэлэх боломж олгох.
5.    Байгууллагын явуулж буй үйл ажиллагааны талаар олон хувилбар боловсруулж хоорондын уялдааг зохицуулах.
6.    Нөөцийн хуваарилалтын үндсийг бий болгох
7.    Yйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай ажлын зарчим, түүний үнэлгээний, журмыг  тодорхойлох.
8.    Бизнесийн байгууллага нь олж авсан зах зээлээ улам бэхжүүлэхийн тулд зорилтот ашгаа олох нөхцлийг бүрдүүлэх.
9.    Өрсөлдөөнд давуу байдлаа хадгалж байх зэргээс бүрдэнэ.
Стартегийн төлөвлөгөө нь маркетингийн бодлого зорилготой уялдсан байх хэрэгтэй. Энэ зорилгоор байгууллагууд үйл ажиллагааны маркетингийн төлөвлөгөөг боловсруулдаг. Үйл ажиллагааны маркетинг нь үнэ бүрдэлт, борлуулалтын тогтолцооны гол асуудал болох реклам сурталчилгаа, барааны зах зээлийн сонголт, компани өрсөлдөөнд давуу байдал олж болох нөхцөл, зорилтот зах зээл дэх нийт эрэлтийн таамаглалд гол анхаарлаа хандуулдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (2)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats