Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн төлөвлөгөөний төрөл
Бизнесийн болон маркетингийн үйл ажиллагааг амжилттай эрхлэхийн тулд судалгаа шинжилгээний үндсэн дээр боловсруулсан
1    Хөтөлбөр
2    Мастер төлөвлөгөө
3    Төсөл
4    Бизнес төлөвлөгөөтэй ажиллах ёстой.
Хөтөлбөр. Улс орон болон тодорхой салбарын өмнө тулгарч буй зайлшгүй шийдвэрлэвэл зохих нийгэм, эдийн засгийн томоохон асуудлыг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гардаг.
Хөтөлбөр боловсруулахад дараахи асуудлуудыг анхаарна. Yүнд:
1    Хөтөлбөрийн зорилго, чиглэл, хэрэгжүүлсэнээр гарах үр дүн
2    Хөтөлбөр хэрэгжих үндэс, шаардагдах материал, техник, түүхий эдийн нөөц, ажиллах хүч
3    Хэрэгжүүлэх хугацаа
4    Хэрэгжүүлэх арга хэмжээнүүд орно.

Мастер төлөвлөгөө. Мастер төлөвлөгөө гэдэг нь нийгмийн өмнө тулгарч байгаа томоохон асуудлыг төр, засгийн болон тодорхой нэг салбарын удирдлага эсвэл томоохон корпораци, концерн, компани хариуцан шийдвэрлэхэд чиглэгдсэн хөтөлбөрийн шинжтэй том төсөл юм. Мастер төлөвлөгөө нь тухайн шийдэх асуудлыг бусад холбогдох салбар нэгжийн оролцоо, харилцан хамааралтайгаар шийдвэрлэх төлөвлөгөө байдаг.
Төсөл. Тодорхой нэг зорилтыг хэрэгжүүлж, бизнесийн байгууллага орлого, ашгаа нэмэгдүүлэх, бизнесийн бус байгууллага үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэгдсэн маркетингийн төлөвлөгөөний нэг төрөл юм.
Төслийн бүтэц, агуулга.
1.    Төслийн зорилго, зорилт, агуулга, үзэл баримтлал.
2.    Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын нэр, хаяг, эрхэлдэг ажлын чиглэл.
3.    Төсөл боловсруулах шаардлага, үндэслэл
4.    Төслийн гол объект, түүний онцлогт:
     a.    Объектын байршил, түүний давуу, сул тал, дэд бүтцийн нөхцөл
     b.    Объектын үүсэл хөгжил, түүхэн үйл явцын танилцуулга, хэтийн төлөв.
     c.    Ажлын хэмжээ, бүтэц, эрхэлдэг ажлын чиглэл
    d.    Гадаад, дотоод орчны нөлөө
    e.    Санхүүгийн чадавхи
    f.    Орлого, үндсэн ажиллагааны зардал, ашиг, ашигт ажиллагааны түвшин
    g.    Yйл ажиллагаанд тохиолдох бэрхшээл, шалтгаан
    h.    Бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт, хэрэгцээний байдал, цаашдын төлөв   зэргүүд орно.
5.    Төслийн судалгаа шинжилгээ, туршилт явуулахад шаардагдах нөөц, хүний нөөц
6.    Ажлын графикчилсан арга зүйн төлөвлөгөө гаргаж ямар үе шатны ажлыг хэн хариуцан ажиллах, хэдийд хэрхэн хийж гүйцэтгэхийг тодорхой заана.
7.    Төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой заана.
8.    Төсөл хэрэгжүүлсэнээр шийдвэрлэх асуудал, хүрэх  ур дүнг тодорхой харуулна.
Бизнес төлөвлөгөө. Бизнес төлөвлөгөө нь аж ахуйн нэгж тодорхой үйл ажиллагааг үр ашигтай шийдвэрлэхэд чиглэгдсэн материал техник - эдийн засаг санхүүгийн төлөвлөгөө юм.
Бизнесийн байгууллага нь хөрөнгө оруулалт хийх замаар үйлдвэрлэл, үйлчилгээ бизнесийн үйл ажиллагааг өргөтгөх, шинэ бизнес эрхлэх, төсөл хэрэгжүүлэх, орлого – ашгаа нэмэгдүүлэх шинэ техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэргийг бизнес төлөвлөгөөнд тусгадаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats