Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн төлөвлөгөөний хяналт.
Маркетингийн удирдлагын орчил эргэлт нь 4 үндсэн үйл явцаас бүрддэг. Үүнд:
 
a.    Мэдээлэл судалгаа
b.    Бодлого төлөвлөлт
c.    Хэрэгжүүлэлт
d.    Хяналт
 
Маркетингийн хяналт нь байнга тасралтгүй бөгөөд хатуу байх ёстой. Маркетингийн хяналт нь дараах төрлөөр явагддаг.
 
1.    Удирдлагын хяналт
2.    Төлөвлөгөөний хяналт
3.    Харилцан хамаарлын хяналт
4.    Аудитын хяналт
 
Нэг. Удирдлагын хяналт. Стратегийн болон үйл ажиллагааны маркетингийн хэрэгжилтийн явцад тохиолдсон дутагдал, бэрхшээл, нөлөөлсөн хүчин зүйлүүдийг хянаж, дараагийн бодлого, зорилт, үйл ажиллагаагаа алдаа мадаггүй явуулахад удирдлагын хяналт хэрэгтэй. Ийнхүү хяналтын үндсэн дээр үнэлгээ хийдэг.
Хяналт гэдэг нь тухайн бизнесийн байгууллага зорилтоо хэрэгжүүлэх удирдлага, зохицуулалтын үйл явцыг хэлнэ.
Yнэлгээ. Дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх явцад юун дээр онож юун дээр алдсан бэ гэдгийг шинжлэн тогтоох үйл явц юм.
Стратегийн маркетингийн хяналт. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөсөн зорилтын эрэлтийг дээд удирдлагаас иж бүрнээр нь хянадаг үйл ажиллагааг стратегийн маркетингийн хяналт гэнэ. Энэ хяналт нь ажил, үйлчилгээ нэг бүр төлөвлөсөн ёсоор хэрэгжсэн эсэхийг хянадаг.
Төлөвлөсөн зорилтын зарим нь хэрэгжихгүй байх нь дараахи хүчин зүйлүүдээс болдог байна.
1.    Тухайн ажлыг судалгаа муутайгаар төлөвлөсөн
2.    Өрсөлдөөн хүчтэй болсон
3.    Эрэлт буурсан
4.    Компанийн ажилтнууд зорилтоо хэрэгжүүлэх ажлыг  муу зохион байгуулсан зэрэг шалтгаанаас болдог.
Эдгээрийн аль нь ямар хэмжээгээр нөлөөлсөнийг стратегийн маркетингийн хяналт нарийн тодорхойлдог.
Бизнесийн байгууллагын түвшинд болон тодорхой барааны үнэлгээнд ашиглах гурван гол шалгуур хэрэглнэ. Yүнд:
1.    Ашиг
2.    Борлуулалын хэмжээ
3.    Зах зээлийн хэмжээ
Шалгуур үзүүлэлтийг тодорхойлсны үндсэн дээр үйл ажиллагааны явцад гарсан ашиг, алдагдал, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тодорхойлж, богино ба урт хугацааны үйлдвэрлэх, борлуулах бүтээгдэхүүний төслийг боловсруулдаг.
Хоёр. Төлөвлөгөөний хяналт. Маркетингийн хяналт нь байнга тасралтгүй явагдахын тулд тодорхой систем, дэс дараалалтай хийгдэнэ.
Жилийн төлөвлөгөөний биелэлтийн хяналт гүйцэтгэлийг төлөвлөсөн асуудал бүртэй харьцуулж засах арга хэмжээ авахад чиглэгдэнэ.
Ашигт ажиллагааны хяналт нь борлуулалтын суваг тус бүрт хэр өндөр ашигтай байгааг байнга тодорхойлоход чиглэгдэнэ.
Бодлогын хяналт нь тухайн бизнесийн байгууллагын бодлого нь зах зээлийн боломжид тохирч байгаа эсэхиыйг байнга шалгахад чиглэгдэнэ.
Хүснэгт 3
Маркетингийн төлөвлөгөөний хяналт



Маркетингийн хяналт нэг нь нөгөөгөөсөө хамааралтай үйл явц юм. Төлөвлөгөөний биелэлтийг хянахад удирдлагын зүгээс хяналтын дөрвөн үндсэн арга хэрэглэнэ. Yүнд:
1.    Борлуулалтын боломжийн судалгаа
2.    Зах зээлийн хувийн жингийн судалгаа
3.    Маркетингийн зардал, борлуулалтын орлогын харьцуулалтын судалгаа
4.    Түншийн харилцааг ашиглах.
Маркетингийн хяналт, шалгалт нь тодорхой чиглэл, зорилго, төлөвлөгөөтэйгээр явагдана. Хяналт нь төлөвлөгөөнд дараахи асуудлуудыг оруулна. Yүнд:
1.    Маркетингийн орчны хяналт, шалгалт
2.    Маркетингийн бодлогын хяналт, шалгалт
3.    Маркетингийн албаны зохион байгуулалтын хяналт
4.    Маркетингийн тогтолцооны хяналт, шалгалт
5.    Yр ашгийн хяналт шалгалт
6.    Yйл ажиллагааны иж бүрдлийн хяналт гэсэн асуудлууд багтана.
Гурав. Харилцан хамааралтай хяналт. Маркетингийн үйл ажиллагааны хэрэгжилт нь бодит үйл ажиллагаа, зардал, хялалт зэрэг олон хүчин зүйлсийн хоорондын харилцан шүтэлцээтэй үйл ажиллагааны хамаарлын үр дүнгээр тодорхойлогдоно. Эдгээрийн хамаарлын үр дүнгээс бизнесийн ашгийн хэмжээ шалтгаална.
Маркетингийн үйл ажиллагаа бол хэрэглэгчдийн эрэлт, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх явдал юм. Чанартай байнгын эрэлттэй бараа, үйлчилгээ бол маш өргөн хамааралтай үйл ажиллагаа юм.
Зардал бол үйлдвэрлэгчээс хяналт тавьж, анхаарлынхаа төвд байнга байлгах гол хүчин зүйл юм. Yйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнийг аль болохоор түргэн борлуулахыг зорино. Бараа борлуулах үнэ нь үйлдвэрлэлийн зардал дээр борлуулалтын зардлыг нэмсэнтэй тэнцдэг. Иймд үнийн талаар хяналт тавихдаа үйлдвэрлэлийн тогтмол ба хувьсах зардал, борлуулалтын зардлыг аль шатанд хэмнэж болохыг байнга судлах шаардлагатай.
Хяналт нь:
1.    Зардал хэмнэх боломжийг илрүүлэхэд
2.    Барааны чанарыг сайжруулж, эрэлтийг нэмэгдүүлэхэд
3.    Бизнесийн үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг илрүүлэхэд чиглэгдэнэ.
Харилцан хамаарлын  хяналтын нэг тодорхой чиглэл нь маркетингийн төлөвлөгөө хэрэгжих үйл явцын стратеги юм. Маркетингийн үйл ажиллагааг үнэлэх хоёр үндсэн асуудал байна.
1.    Стратегийн төлөв байдал
2.    Таваарын тодорхой төрлийн барааны үр дүн
Дөрөв. Аудитын хяналт. Маркетингийн аудит нь байгууллагын маркетингийн бусад үйл явцын щинжилгээнээс хамааралгүйгээр маркетингийн үр дүнд тодорхой үе шатаар хийгддэг үнэлгээ юм. Маркетингийн аудитын үндсэн чиглэл нь маркетингийн стратеги, тодорхой бараа үйлчилгээний аудит гэсэн хоёр үндсэн чиглэлд хуваагддаг.
Стратегийн чиглэл нь тодорхой бизнесийн байгууллагын гадаад, дотоод орчны өөрчлөлт, маркетингийн үйл ажиллагааны зохицуулалтын үр дүн, стратегийн төлөвлөлтийн боломжийн асуудлууд ямар байна гэдгийг шалган тогтоодог
Маркетингийн бараа, үйлчилгээний чиглэл нь бизнесийн байгууллагын чадавхид онцгой анхаарал тавьж, маркетингийн иж бүрдлийн үр ашгийн боломжийг тооцох замаар бараа, үйлчилгээний чадавхийн ашиглалт, зах зээлийн сегментийн болон хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хэрхэн хангасны үр дүнг тодорхойлдог.
Маркетингийн хяналтын үр өгөөж бизнесийн орлого, ашгаа өсгөх үйл хэрэг хэрхэн явагдаж, юун дээр онож, алдаж байгааг маркетингийн хяналт илрүүлдэг. Маркетингийн хамгийн гол зорилго нь ажлын чанар, ашиг, ашигт ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлийг тодорхойлоход чиглэгдэнэ. Энэ хүчин зүйлс нь:
1.    Бүтээмжийн дээшлэлт. Бүтээмжийн дээшлэлтэнд ажиллагсадын мэдлэг боловсрол, ур чадвар, техник технологийн нэвтрэлт, түүхий эдийн материалын чанар голлох нөлөө үзүүлдэг.
2.    Бүтээгдэхүүний өсөлтийн хурдан, зардлын өсөлтөөс түрүүлж байх. Хамгийн бага зардлаар хамгийн их бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
3.    Хамгнйн чанартай, хаягдад, хорогдол багатай, түүхий эд материалыг үйлдвэрлэлд ашиглах.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats