Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бизнес төлөвлөгөө, түүний маркетингийн хөтөлбөртэй холбогдох шүтэлцээ.
Нэг. Бизнес төлөвлөгөөний үндсэн зорилго, чиглэл. Бизнес төлөвлөгөө бол үйлдвэрлэлийн зорилгыг хэрэгжүүлэх арга зам, аж ахуй, зохион байгуулалтын асуудал, хүрсэн байвал зохих амжилт, шаардагдах хөрөнгө, санхүүгийн үзүүлэлтийг үндэслэлтэй тооцон төлөвлөсөн байх ёстой.
Бизнес төлөвлөгөө нь жилээр хуваасан нилээд хэдэн жилийн (ер нь ихэнх тохиоддолд 3-5 жилийн) хугацаанд хийхээр боловсруулагдана. Эхний жилийнхийг сар тутмын хийх ажлаар, бусад жилд нь тухайн онуудад хийгдэх ажлуудыг оруулсан байдаг.
Бизнес төлөвлөгөөний гол чиглэл, агуулга зорилго нь ямар нэгэн төслийг хэрэгжүүлэн дуусгах, эсвэл үйлдвэрлэлийн хүч чадал, борлуулалтын боломжийг бүрэн ашиглах, хөрөнгө оруулалтын нөхөх хугацааг тодорхойлох, түүний ашигт ажиллагааг хангахад чиглэгддэг. Бизнес төлөвлөгөөг том, жижиг үйлдвэрүүдээс гадна хувь хүн, хэсэг бүлэг хүний явуулах үйл ажиллагааны хүрээнд ч хийдэг.
Бизнес төлөвлөгөөнд төслийн мөн чанар, түүний үндэслэл, төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, нөөцийн боломж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйлдвэрлэл, маркетинг, зохион байгуулалтын арга хэмжээ, төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хэрэгслэл (хөрөнгө оруулалт, зардал, санхүүгийн нөөц) зэргийг хооронд нь уялдаатайгаар хийдэг байна. Энд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах, нэгэнт оруулсан хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлыг бизнес төлөвлөгөөнд оруулна. Иймд бизнес төлөвлөгөөнд дараах асуудлуудыг шийдвэрлэх нь чухал байдаг.
1    Yйлдвэрлэлийн тодорхой тоон үзүүлэлтүүдийн зорилтыг хэдийд хэрхэн гүйцэтгэхийг тод оруулдаг.
2    Тавигдсан зорилтыг бнелүүлэхэд үйлдвэрлэл, маркетинг, зохион байгуулалтын хөтөлбөрийн харилцан уялдаа, хамаарлыг боловсруулдаг.
3    Санхүүгийн зайлшгүй шаардагдах хэмжээг тодорхойлж, түүний эх үүсвэрийг хаанаас хэрхэн олох асуудлыг тодорхойлдог.
4    Төсөл хэрэгжүүлэх явцад гарч ирж саад учруулж болох бэрхшээл, тулгамдах асуудлыг илрүүлэх.
5    Төслийг хэрэгжүүлэх явцад хийх хяналтын  тогголцоог зохион байгуулах.
6    Төслийг санхүүжүүлэгчдийн сонирхолыг  татахын тулд үйлдвэрлэлийг эрс шинэчлэх асуудлыг тусгадаг.
Бизнес төлөвлөгөөнд явцын хяналт шалгалтыг үе шаттай явуулж, тасалдаж буй буюу тасалдаж болзошгүй байгаа үзүүлэлгүүдийг нөхөн хийлгэх асуудлыг тодорхой тусгадаг.
Хоёр. Бизнес төлөвлөгөөний бүтэц, агуулга. Бизнес төлөвлөгөөний бүтэц, томъёолол нь тодорхой жишиг загварын дагуу хийгддэг практик дэлхий дахинд тогтсон байна.
Бизнес төлөвлөгөөний бүтэц:
1.    Байгууллагын аж ахуйн нэр, хаяг, хэв шинж.
2.    Аж ахуйн ерөнхий байдал, үйлдвэрлэлийн чиглэл, нөөц.
3.    Аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн шинжилгээ.
4.    Төслийн мөн чанар.
5.    Маркетингийн төлөвлөгөө.
6.    Yйлдвэрлэлийн төлөвлөгөө.
7.    Зохион байгуулалтын төлөвлөгөө.
8.    Рискийн үнэлгээ.
9.    Санхүүгийн төлөвлөгөө.
10.    Хавсралтууд.
Тодорхой бизнес төлөвлөгөөний агуулга ямар байх нь төслийн онцлогоос хамаарна. Энэ нь дараах хүчин зүйлсээр илэрхийлэгдэнэ.
*    Төслийн салбарын чиглэл
*    Yйлдвэрлэлийн хэмжээ.
*    Төслийн шинж төлөв (үйлдвэрийг шинээр барих буюу өргөтгөх)
*    Санхүүжүүлэх нөхцөл.
Бизнес төлөвлөгөөний агуулга, шинж чанар, бүлэг бүрийн хэмжээ нь төсөлд заасан үйл ажиллагааны чиглэлээс хамаарч янз бүр байна. Одоо ажиллаж байгаа болон шинээр байгуулах аж ахуй, түүнии хэмжээ том, жижиг байхаас хамаарч бизнес төлөвлөгөөний агуулга, бүтэц үндэслэх материал өөр өөр байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats