Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Үйлчилгээний маркетингийн гурвалжин, үйлчилгээний маркетингийн иж бүрдэл.

Yйлчилгээний бизнес дэх менежерүүд, маркетерүүдийн  бүх талаас нь анхаарч олж цуглуулсан зүйлүүдийи зарим нь дээрх асуудлууд юм. Энэ асуултууд болон шийдвэрүүдээс ингэж хийвэл, хийсэн бол хэрэгтэй байжээ гэсэн санаа төрөхөд ашиглах арга замыг доорх зураг дахь үйлчилгээний маркетингийн гурвалжинд үзүүлсэн юм.


Зураг 1. Үйлчилгээний маркетингийн гурвалжин

Энэ гурвалжин худалдан авагчдад амлалт өгөх болон түүнийгээ хадгалах хүрээнд гол асуудал тавигддаг, мөн үйлчилгээний байгууллагыг амжилт олоход хүргэдэг үүнээс гадна амжилттай байх маркетингийн 3 төрөл байдаг гэж санал болгож байгаа юм.
"Гадаад маркетинг нь" пүүс, худалдан авагчдынхаа хүсэл бодлыг өдөөхөд чиглэх буюу өөрөөр хэлбэл худалдан авагчдад юуг нийлүүлэх вэ? гэдэг талаар амлалт өгөх маркетинг юм.
"Дотоод маркетинг нь" худалдан авагчдад өгсөн амлалтыг биелүүлэх буюу гадаад маркетингийн хэрэгжилтэнд шийдвэрлэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, өгсөн амлалтуудыг биелүүлэхэд бэлэн, тийм чадвартай үйлчилгээний ажиллагчидгүй бол амлалт биелэхгүй, үйлчилгээний маркетингийн гурвалжин нурах болно. Иймээс дотоод маркетингэд ажилтныг сонгох, сургах идэвхижүүлэх, шагнах, ажиллах нөхцөлийг сайжруулах асуудал хамаарах буюу амлалт биелүүлэх нөхцлийг хангах юм.
"Харилцан хамааралтай маркетинг" энд пүүсийн ажиллагчид болон худалдан авагчид харилцан холбогдож үйлчилгээний нийлүүлэлт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, Гадаад маркетингээр өгсөн амлалтын гүйцэтгэл, үр дүн гарч ирэх юм. Хэрвээ амлалтуудаа хадгалж чадахгүй бол гадаад маркетинг нь хаана ч хэрэггүй. Гурвалжны талуудын нэг нь үгүй байхад нийт маркетингийн хүчин чармайлт дээшилж чадахгүй, гурвалжны бүх 3 талууд нь үйлчилгээний маркетингийн болон менежментийн амжилтыг шийдвэрлэж байдаг гэж энэ гурвалжин хэлж байгаа юм. Тал болгон нь ихэнхи үйлчилгээний бизнесуудэд тохиолдох гол бэрхшээлтэй асуудлуудыг илэрхийлж байгаа ба бид энэ сэдвийг үргэлжлүүлэхдээ бүх 3 талтай холбогдох стратегиуд тактикуудыг олох болно.
YЙЛЧИЛГЭЭНИЙ МАРКЕТИНГИЙН ӨРГӨЖYYЛСЭН ИЖ БYРДЭЛ
Хэрэглэгчдийн хэрэгцээг хангахад ашиглаж болох байгууллагын хяналтан дахь элементуудээр иж бүрдэл үүсгэн ажилладаг. Yйлчилгээний байгууллагын хувьд, үйлчилгээний өөрийн онцлогоос хамааран уламжлалт 4Р + Хүмүүс + Орчны нөхцөл байдал + Yйл явц гэсэн иж бүрдлийн элементүүдээр тус бүрд нь тохирох стратеги, тактикуудыг боловсруулна.
1.    Product            Бүтээгдэхүүн
2.    Place                Хуваарилалт
3.    Promotion            Идэвхижүүлэлт
4.    Price                Үнэ
5.    People                Хүмүүс
6.    Physical evidence        Орчины нөхцөл байдалы
7.    Process            Үйл явц



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats