Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн удирдлагын бүтэц, тогтолцоо.
Улс орны хөгжил, зах зээлийн харилцааны үйл явцын өрнөлийн дагуу маркетинг нь байнга хувьсан хөгжиж, удирдлагын бүтэц, зохион байгуулалт, үүрэг нь үеэс үед хувьсан өөрчлөгдөж иржээ. Энэ нь юуны урьд маркетинг нь үйлдвэрлэлийн баримжаат зах зээлээс хэрэглэгчдийн баримжаат бөгөөд өрсөлдөөнд зохицсон систем болон байнга шинэчлэгдэж байна. Маркетингийн удирдлага нь хоёр үндсэн асуудалд хуваагддаг байна.
Нэгдүгээрт: Yйлдвэрлэлийн удирдлагад болж буй сэтгэлгээний төлөв байдалд зохицсон маркетинг юм. Yүний гол зорилго нь зах зээлийн тухайн үеийн шаардлагад зохицсон удирдлагын үйл ажиллагаа явуулах явдал юм. Энд үйлдвэрлэгчдийн ажлын чанар, хариуцлага, үүргээ ухамсарласан хүнлэг энэрэнгүй үйл ажиллагаа явуулахад чиглэгддэг. Yүний тулд үйлдвэр, худалдааны байгууллагын эзэд, санхүүгийн албаны хүмүүсийн үүргийг нийгэмлэгийн эрх ашигт зохицуулан явуулах, хяналт тавихад бүрэн чиглүүлэн явуулж байх нь чухал юм.
Хоёрдугаарт: Маркетингийн удирдлага нь зах зээл дээрх үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зохистой тогтолцоог буй болгон үйл ажиллагааны үр өгөөж бүхий төрхийг бүрдүүлж байх явдал мөн.
Маркетингийн систем нь шинжлэх ухааны оновчтой зарчим, зах зээлийг ажил амьдралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, техник технологийн арга гэсэн гурван хүчин зүйлийг яаж ашигласныг маркетингийн тогтолцоогоор нэгтгэн харуулж байдаг. Yүнийг маркетингийн гурвалжин гэж судлаачид нэрлэдэг. Эдгээрийг нэгтгэн үзвэл үйлдвэрлэгч,    хэрэглэгч, өрсөлдөгч 3 нь маркетингийн удирдлагын ямар арга хэрэглэснээсээ хамааран өрсөлдөх чадвар нь харилцан адилгүй байдаг. Эдгээрийн аль алинд нь макро, микро хүчин зүйлс нөлөөлдөг, Эдгээр нөлөөллийг маркетингийн удирдлагын хамгийн оновчтой аргын тусламжтайгаар зохицуулж байдаг.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Дагвадоржийн тодорхойлсноор маркетингийн тогтолцоо нь дараах байдалтай байна.
1.    Орон нутгийн маркетинг.


Зураг 5. Орон нутгийн маркетингийн тогтолцоо

2.    Бүс нутгийн маркетинг.





Зураг 6.Бүс нутгийн маркетингийн бүтэц.










3.    Маркетингийн нэгдсэн сүлжээ.





Зураг 7. Маркетингийн нэгдсэн сүлжээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats