Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Маркетингийн удирдлагын үүрэг
Маркетингийн удирдлага гэдэгт зах зээлийн онол, практикийн өргөн мэдлэгтэй зах зээлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж мэргэшсэн хүмүүсийн үйл ажиллагааг баггаадаг. Ийм мэргэжилтэнг зах зээл хөгжсөн орнуудад маркетер гэж нэрлэдэг. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн болон бизнес үйл ажиллагаанд зах зээлийн мэргэжлийн удирдлага чухал ач холбогдолтой. Маркетингийн удирдлага дараахи дөрвөн гол үүрэгтэй.
Yүнд:
1.    Зах зээлийн үйл ажиллагаанд судалгаа, шинжилгээ хийх.
       Энэ нь 5 чиглэлтэй байдаг. Үүнд:
          1.    Гадаад, дотоод зах зээлийн боломж, багтаамжийг судлах. Энэ судалгаагаар хамгийн бага зардлаар ашигтай ажиллах зорилгыг хангана. Тухайн байгууллагын буй болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээ нь ямар хэмжээний зах зээл дээр хэрэглэгч нарт илүү ашиггай болох, энэ зах зээл цаашид өргөжих уу, зсвэл хумигдах уу гэдэгт дээрх судалгааны дүгнэлт хариу өгнө.
          2.    Зах зээлийн эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг судлах. Банк, санхүүгийн байгууллагаас эхлээд бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр зах зээлд судалгаа явуулах шаардлагтай. Аливаа зах зээлд эрэлт өөрчлөгдөхөд нийлүүлэлт үнэд нөлөөлдөг. Эрэлт буурахад үнэ буурч, бараа үйлчилгээний нийлүүлэлт ихэсч өрсөлдөөн хүчтэй болно. Нийлүүлэлт ихэсхэд үнэ буурч, мөнгөн орлого багатай хүмүүст бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж нээгддэг. Энэ байдлаас үзэхэд зах зээлийн хэмжүүр нь эрэлт, үнийн өөрчлөлт гэж болно. Yүнтэй уялдаж зах зээлийн мэдлэг, мэргэжилтэй хүмүүс эрэлтийн мэдрэмж сайтай байдгаас цаг хугацаа алдахгүйгээр үнэ өсөх үед борлуулалт хийж ашигтай ажилладаг.
      3.    Yйлдвэрлэлийн бүтэц, байршил өрсөлдөх чадварыг судлах. Зах зээл нь хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёр талаас бүтдэг. Хэрэглэгчид нь үйлдвэрлэлийн бүтэц, байршил, тэдний өрсөлдөх чадварын байдлыг судалдаг. Барааны чанар, төрөл, бүтэц, чиглэлийг судлах. Зах зээлийн нөхцөлд бүтээгдэхүүн - үйлчилгээ үзүүлэгч хүмүүс, бизнесийн байгууллага нь бараа бүтээгдэхүүний маркетингийн үйл ажиллагаагаа маркетингийн иж бүрдлийг зөв тодорхойлохоос эхэлдэг.
2.    Yйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх.
Yйлдвэрлэгч бүр үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үе шат бүр дээр ололт дутагдал, аюул боломжийг шинжилж, үнэлэх шаардлагатай. Маркетингийн  удирдлага үйлдвэрлэлийн дөрвөн төрлийн үүрэг гүйцэтгэнэ.  Yүнд:
       1.    Шинэ бараа, бүтээгдэхүүн, технологи сонгож ажиллана. Орчин үед улс орнууд дэлхийн түвшинд хүрч, тогтвортой хөгжих, бүтээмж дээшлүүлэх үндсэн арга нь шинэ технологи нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
        2.    Техник хангамжийг зохион байгуулах. Байгууллага бүр техникийн орчин үеийн ололтыг нэвтрүүлсэнээр үйл ажиллагаагаа орчин үеийн шинжлэх ухааны хөгжилтэй холбож чадна.
      3.    Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тодорхой зорилготой үйлчилгээ явуулах. Маркетингийн шинжлэх ухаан бизнесийн байгууллагад чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөөнд ялах гол үзүүлэлт нь чанар гэдгийг нотолсон байна. Бүтээгдэхүүний тоог өсгөх, багасгах, бүтээгдэхүүний үнийн бодлогоор өрсөлдөөнд ялах стратеги өргөн хэрэглэдэг ч хамгийн гол нь бүтээгдэхүүний чанарыг сайжруулсанаар үнэ өсдөг. Ашиг олохын тулд төрөл бүрийн үйлчилгээ явуулж болно. Хэрэглэгчдэд ямар үйлчилгээний эрэлт хэрэгцээтэйг судалсаны үндсэн дээр үзүүлэх үйлчилгээгээ сонгодог. Энэ нь үйлчилгээний алс хэтийн ирээдүйг тодорхой хугацаанд урьдчилан харах боломж олгодгийн нэг жишээ юм.
          4.    Yнийн бодлого тодорхойлох. Зах зээлийн харилцаанд хамгийн их өөрчлөгддөг зүйл нь үнэ юм. Маркетингийн удирдлагад үнэ, түүний бүтэц орчны олон хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгдөнө. Yйлдвэрийн дотоод үнийн бодлого нь зардал, орлого, ашиг гурвын харилцан уялдаанд суурилдаг. Иймээс зардлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэх замаар бүтээгдэхүүнийхээ ашгийг нэмж болох боловч, нийгмийн хүрээнд эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас хамаарч үнэ өөрчлөгдөнө. Yнийн бодлогын гол үзүүлэлт нь зардлаа нөхөх /зардал тэлэх/ чадварыг тодорхойлох явдал юм.
3.    Маркетингийн удирдлага хяналтын үүрэг.
Маркетингийн мэргэжлийн удирдлага нь гурван гол асуудлыг удирдлага, хяналтын хүрээнд шийдвэрлэнэ. Yүнд:
        1.    Стратеги төлөвлөгөө боловсруулж зохион байгуулах, байгууллагын дээд уднрдлагын түвшинд стратеги төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтын зөв бүтэц бүрдүүлж, удирдлагын дунд, анхан шатны түвшинд хэрэгжүүлдэг.
        2.    Мэдээлэл зохистой ашиглах. Маркетингийн ухаанд мэдээллийг шуурхай хүлээн авч, хариу өгөхийг шаарддаг. Бизнесийн байгууллагууд дотоод, гадаад мэдээдэл хүлээн авч, түүнийг нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх замаар зах зээлийн зан төлөвт судалгаа, дүгнэлт, үнэлгээ өгч, түүнд тохирсон шийдвэр гаргах бололцоо бүрддэг.
         3.    Хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх. Байгууллага, аж ахуйн нэгжид удирдлагын эргэх холбоо буй болгож, стратегийн төлөвлөгөөг практик дээр амжилттай хэрэгжүүлэхэд хяналт чухал үүрэгтэй,
         4.    Реклам, зар сурталчилгааг хянах. Маркетингийн удирдлагад реклам, зар сурталчилгааг зохион байгуулах нь зах зээлд байгууллага, хүмүүсийн үйл ажиллагааг сурталчилах, хэрэглэгчээ гатах, түншлэлийг өргөжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ.
         5.    Мэдээллийг хэрэглэгчид хүргэх.
Маркетингийн уднрдлагын нэг гол үүрэг нь хэрэглэгчдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулахад оршино.
Бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийн байршил, нас, хүйс, сонирхол, төлбөрийн чадварыг судалсаны үндсэн дээр тэднийг мэдээллээр хангах ажлыг зохион байгууддаг.
Байгууллагын мэдээллийг зохион байгуулахдаа дотоод. гадаад эх үүсвэрийг зөв сонгож, мэдээлэх сувгуудыг тогтоодог. Байгууллагын том, жижгээс хамаарч мэдээллийн хэрэгслүүд /радио, сонин, телефон, факс, интернэт/-ийг сонгодог.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats